Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Говь” үйлдвэрт гарсан галын тархалтыг 05:00 цагт зогсоолоо

Дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр 20:46 цагт иржээ.


Хан-Уул дүүргийн III хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт зургаадугаар сарын 14 буюу өчигдөр 20:46 цагт иржээ.

Галын дуудлагын дагуу Онцгой байдлын гал түймэр унтраах аврах 11 ангийн 19 тасаг гал унтраах зориулалтын 31 автомашин, 158 алба хаагч, Ус сувгийн удирдах газраас 12, нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газраас 8, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 18, цагдаагийн байгууллагаас бүрдсэн нийт 200 гаруй хүн ажилласан байна. Мөн Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх цистерн автомашинуудыг дайчлан ажиллав.

Галын тархалт их, барилга байгууламжийн талбай том, дээвэр нь шилэн хөвөн, хар цаас, мод гэсэн шатамхай материалаар хийсэн тул галын тархалт эрчимтэй явагдаж, галыг бүрэн унтраахад хүндрэл гарчээ. Гал сөнөөгчдийг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү болон ГУХ-ийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяр, дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар нар ахлан ажилласан байна.

Үйлдвэрийн барилгын дээврийг тэр чигт нь гал бүрхсэн тул галын тархалтыг зогсооход гал сөнөөгчдөд хүндрэлтэй байжээ. Объектын түймрийг бүрэн унтраахаар 200 орчим гал сөнөөгч, аврагчид 10 гаруй цаг тасралтгүй шуурхай ажиллаж, өглөөний 05:00 цагийн орчимд галын тархалтыг зогсоожээ. Галын улмаас хүний амь нас эрсдсэн талаар албан ёсны мэдээлэл одоогоор ирээгүй юм. 

"Говь" ХХК-ийн орчмын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, Төмөр замын Цагдаагийн хэлтсээс объектыг хамгаалалтад аваад байна гэсэн мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өглөө. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
15
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.