Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Говь” үйлдвэрт гарсан гал ТҮЙМРИЙН талаар таны мэдэх ёстой БҮХ зүйл

Мэдээллийн багцыг эндээс уншаарай.


"Говь" үйлдвэрт гарсан гал түймрийн талаарх бүх мэдээллийг багцлан хүргэж байна.

 

Өчигдөр буюу зургаадугаар сарын 14-ний 20:46 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт дуудлага иржээ. 


Үйлдвэрийн зориулалттай тус байгууламж нь 1981 онд баригдсан 2 давхар төмөр бетон хана, тулгуур баганатай, тэнхлэгээрээ урт нь 198 метр, өргөн нь 126 метр, эргэн тойрондоо аваарын 9 гарцтай.

Онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах аврах 11 ангийн 19 тасаг гал унтраах зориулалтын 31 автомашин, 158 албан хаагч ажиллав.

Мөн Ус сувгийн удирдах газраас 12, нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газраас 8, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 18, цагдаагийн байгууллагаас бүрдсэн 200 гаруй албан хаагч ажилласан байна.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү болон ГУХ-ийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяр, дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар нараар ахлуулсан бүрэлдэхүүн ажилласаар байна.

Ус сувгийн удирдах газраас 5 тонны багтаамжтай ус тээвэрлэгч 11, хот тохижилтын газраас 7 тонны багтаамжтай ус тээвэрлэгч 6, Улаанбаатар төмөр замаас 68 тн усны савтай вагонцистерн зэргийг хүч нэмэгдүүлэн ажиллуулсан.

Галын ачаалал ихтэй, олон давхарлагдаж зузаарсан хар цаасанд задаргаа хийхэд хүндрэлтэй, нягт ихтэй хорт хий, утаа их хэмжээгээр ялгарч байж.

Ингээд өглөө 05:00 цагийн үед галын тархалтыг зогсоожээ.

Төрийн ордонд Шадар сайд У.Хүрэлсүх  цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн бага хурлыг 11:00 цагт зарласан.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү үйлдвэрийн дээврийн хөндий хэсэг шатсан бөгөөд тоног төхөөрөмж болон үйлдвэрийн барилгын үндсэн хийцийг галаас хамгаалж чадсан тухай албан ёсоор мэдээлэв.

11:30 цагт ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч М.Мөнхгэрэл “Одоогоор үйлдвэрийн орц болон гарцыг хаасан.  НЗДТГ-аас зам хаах талаар тушаал ирээгүй тул авто замд түгжрэл үүсгэхгүйн тулд Нийслэлийн цагдаагийн газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн I, II хэлтсийн алба хаагчид ажиллаж байна” гэж мэдээллээ.

 “Говь” кашмер албан ёсны фэйсбүүк хуудастаа мэдэгдэл гаргажээ.

Гал гарсан шалтгаан болон хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй байна. Түүнчлэн азаар хүний амь нас эрсдээгүй аж.

Яг одоо галыг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
15
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.