Хайх зүйлээ бичнэ үү

мин

Сонгинохайрхан дүүрэг олон улсын хөтөлбөр бүхий сургуультай болно

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад 21 сургууль нэг цэцэрлэг барих юм.


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25, 26-р хороонд ерөнхий боловсролын сургуулийн шав тавих ёслол боллоо. 26 дугаар хороонд 920 хүүхдийн,  25 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барих юм байна. Дэлхийн боловсролыг эзэмшүүлэх олон улсын хөтөлбөрт сургалттай сургалт бүхий ерөнхий боловсролын сургуулийн шав тавих ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад 21 сургууль нэг цэцэрлэг барих юм. Энэ жилийн хувьд долоон сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Үүний эхлэл болгож Сонгинохайрхан дүүрэгт хоёр сургуулийн барилгын ажлыг эхлүүлж байгаа юм. Сургуулийн барилгыг ирэх  оны намар дуусгаж, хүлээлгэн өгөх аж.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороог НИТХ-ын шийдвэрээр 2011 байгуулж байсан. Анх 10800 хүн амтай байсан бол сүүлийн зургаан жилийн дотор 20000 хүрээд байна. Өнөөдрийг хүртэл энэ хороонд нэг ч сургууль, цэцэрлэг байгаагүй. Тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нар хамтран БСШУСЯ болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж ярилцсаны дүнд өнөөдөр 26-р хороонд сургууль барихаар боллоо” хэмээлээ.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 21 ерөнхий боловсролын сургууль, нэг цэцэрлэг барихаар болсон. Уг сургуулиудыг Улаанбаатар хотод бариулахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргасан. Энэ жил эхний долоон сургуулийн барилгыг барьж эхлэхээр болоод байна. Хамгийн эхнийх нь миний сонгогдсон тойрог буюу СХД-ийн 26 дугаар хорооноос эхэлж байна. 26 дугаар хороо нь сургууль, цэцэрлэггүй байсан. Өнөөдөр 920 хүүхдийн суудалтай сургуультай болж байгаагаас гадна нийслэлийн төсвөөс 240 хүүхдийн цэцэрлэг барихаар барилгын ажлыг эхлүүлж байна” хэмээсэн юм.

26 дугаар хорооны хүүхдүүдийн хувьд 65 дугаар сургуульд суралцдаг тул ачаалал ихсэж, тус сургууль 3-4 ээлжээр хичээллэдэг болжээ. Өнөөдрийн шав тавьж буй сургууль ирэх жил ашиглалтад орсноороо 65 дугаар сургууль хоёр ээлжээр хичээллэх бүрэн боломжтой болох юм.
Харин 25 дугаар хороонд 104 дүгээр сургууль байгаа хэдий ч мөн л гурван ээлжээр хичээллэж байгаа аж. Шинэ сургууль ашиглалтад орсноор 104 дүгээр сургуулийн ачаалал хэвийн болно.

Олон улсын хөтөлбөрт сургалт бүхий ерөнхий боловсролын сургуулийн шав тавих ёслолын ажиллагааны үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Олон улсын боловсролыг олгох олон улсын хөтөлбөрт сургалттай өндөр шалгуур, шалгалттай ийм сургуулийг бид нийслэлийнхээ захын хороонд байгуулах болсонд баяртай байна. Сургууль ачаалал ихтэй 3 ээлжээр хичээллэдэг, олон км алхаж сургуульдаа хүрдэг гэх мэт олон хүндрэлтэй асуудал байдаг. Энэ асуудлыг эхнээс нь шийдэж хэвийн ажиллагаатай болгохоор зорин ажиллаж байна. 3 ээлжээр хичээллэдэг 34 сургууль бий. Улсын төсвийн концессоор 29 дүгээр сургууль барихаар шийвэрлэсэн. Үүний зэрэгцээ Засгийн газрын тогтоолоор 72 байршилд бага сургууль, цэцэрлэгийн барилга барих ажил үргэлжлээд явна. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлж, хороо бүрийг цэцэрлэгтэй болгох зорилт байгаа. Мөн олон улсын сургалттай сургуулийн тоог нэмэгдүүлнэ гэж заасан. Өнөөдрийн шав тавьж байгаа сургууль маань олон улсын хөтөлбөрт сургалттай. Алслагдсан хорооны иргэдэд дэлхийн хэмжээний боловсролыг олгох болсонд баяртай байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
35
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.