Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сонгууль-2017: Нэр дэвшигчдийн БАТЛАН ХАМГААЛАХ салбарт баримтлах ОНЦЛОХ амлалтууд

Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудыг цувралаар хүргэж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшиж буй МАН-ын М.Энхболд, АН-ын Х.Баттулга, МАХН-ын С.Ганбаатар нарын мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудыг сонирхолтой, ойлгомжтой байдлаар цуврал болгон хүргэж байна. Цувралынхаа эхний дугаарыг “Тэд батлан хамгаалах салбарт юу хийхээр амлав?” сэдвийн хүрээнд бэлдлээ.  

  • Батлан хамгаалах бодлогыг тууштай дэмжин, орон нутгийн хамгаалалтын үзэл баримтлалыг хуульчлан бүх нийтийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.
  • Зэвсэгт хүчнийг мэргэжлийн хариуцлагатай удирдлага, мэргэшсэн бие бүрэлдэхүүнд суурилуулан хөгжүүлж, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогыг үргэлжлүүлнэ. 
  • Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн шинэчлэлийг дэс дараатайгаар хийх, цэргийн байгууллагуудын уялдаа холбоо, чадавхийг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж ажиллана. 
  • Улсын хил хамгаалахад шаардлагатай хяналт, мэдээлэл, харилцаа холбоо, техник технологийн чадамжийг дээшлүүлнэ.
  • Газар хөдлөлт, гал, усны болон бусад болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх бүх нийтийн гамшгаас хамгаалах хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно.

  • Монголын ард түмэн хүсэл зоригоороо тэмцэн бүтээсэн ардчилал, шударга ёс, хувь хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутаг, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг бататган хамгаалах бодлогыг  боловсронгуй болгож, хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.
  • Цэрэг арми, батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хөгжил, мэргэжлийн ур чадварыг эрс дээшлүүлэх, гадаад улс орнуудтай цэргийн хамтын ажиллагаа, гадаад харилцааг хөгжүүлэх бодлого, санаачлагыг дэмжинэ.
  • Монгол Улсын хууль тогтоомж нь Үндэсний Аюулгүй байдлын Үзэл баримтлалд нийцсэн байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
  • Залуусын эх оронч, үндэсний үзэл бүхий хүмүүжлийг дэмжин эх орноо батлан хамгаалах мэдлэг боловсрол, бие бялдар, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэх “ОюутанЦэрэг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллана.
  • Цэргийн албан хаагчдыг үндэсний томоохон бүтээн байгуулалтад оролцуулах замаар мэргэшсэн ажиллах хүчний нөөц бий болгох, залуучууд цэргийн алба хаах хугацаандаа орлого олж, хуримтлалтай болох “Нэг үндэстэн-Нэг цэрэг” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана.
  • НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд Монгол Улсын баримталж буй уламжлалт идэвхтэй байр суурийг цаашид ч хадгална. НҮБ-ын шийдвэрийн үндсэн дээр, түүний ивээл дор хэрэгжүүлж буй энхийг сахиулах ажиллагаанд олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувиар цаашид ч идэвхтэй оролцоно.
  • Монгол Улсын Үндсэн Хууль, Гадаад бодлогын болон Батлан хамгаалах бодлогын үзэл баримтлалын хүрээнд гуравдагч хөршийн бодлогыг улам эрчимжүүлж, тэдний бодит сонирхлыг Монголд бий болгох, тэдний зүгээс Монголд оруулж буй хөрөнгө оруулалтад эрх тэгш, шударга, ил тод нөхцөл олгож, эрх ашгийг нь хуулийн дагуу хамгаална.
  • Цөмийн зэвсэггүй бүс байх, зэвсэглэлд үл нэгдэх болон терроризмын эсрэг хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, экологийн тэнцвэртэй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдал, хүний эрх, боловсролын солилцооны хөтөлбөрийг дэмжинэ.

  • Тохирох утга байхгүй.
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
1
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.