Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Internet meme” од хүүхдүүдийн одоо

Хүмүүс тэдний зургийг интернет-мемдээ одоо хүртэл ашигласаар байгаа ч тэд хэдийнэ том болжээ.


Энд гарах хүүхдүүд бүгд эгэл жирийн л багачууд байсан. Гэвч нэг нартай өдөр интернет тэднийг од болгон хувиргасан юм. Хүмүүс тэдний зургийг интернет-мемдээ одоо хүртэл ашигласаар байгаа ч тэд хэдийнэ том болжээ.

Сэмми Гринер

2007 онд ээж нь түүний зургийг олон нийтийн сүлжээнд тавьснаар Сэмми хоромхон зуур од болон хувирсан. Амжилттай яваа, эсвэл ямар нэг юманд зориг шулуудсан үеэ хүмүүс түүний зургаар илэрхийлдэг. Харин хүү энэ зургийнхаа ачаар эцгийнхээ амийг аварсан гэвэл та итгэх үү? Аав Жастин Гринер нь бөөр солих мэс засалд орох болоод мөнгө дутахад хүмүүс Сэммигийн аавд хэрэгтэй мөнгийг нь дор нь хандивласан.

Зоуи Рот

Энэ зургийг 2004 оны нэгдүгээр сард аав нь авсан байна. Хэдийгээр гал командын сургуулилтын үеэр авсан ч энэ зураг аюул ослыг тоодоггүй хүмүүсийн бэлгэ тэмдэг болсон. “JPG Magazine” сэтгүүлд гарч байв.

Новшийн Стив

2011 онд рэп хамтлаг “Beantown Mafia”-гийн цомогт зориулан авсан зураг. Новшийн Стив гэж нэрлэдэг байжээ.

Азгүй Брайан

Коллежийн оюутан Кайл Крэйвений энэ зургийг ангийн найз нь 2012 онд сүлжээнд тавьсан. Сургуулийн захирал нь түүнийг албаар азгүй амьтан шиг царай гаргалаа гэж загнасан гэдэг.

Гайхсан Хлоя

Эцэг эх нь энэ видеог 2013 онд YouTube-д тавьсан. Дүү Лили нь Диснейленд явах болсноо сонсоод ихэд хөөрөхөд Хлоя юундаа баярладаг байнаа гэсэн байдалтай харж байсан юм.

“Ermahgerd”

Энэ зураг бас хэсэг алдаршсан. Түүнийг Мэгги Голденбергер гэдэг. Одоо сувилагчаар ажиллаж байна.

Бухимдсан охин

2010 онд авахуулсан бяцхан жүжигчин Миа Талерикогийн энэ зураг “Арай үгүй байлгүй дээ” гэдэг үгийг нэтэд оролдог байлаа.

Ууртай Маккайла

Америкийн гимнастикчин Маккайла Марони “Лондон 2012” онд алтан медаль авна гэдэгтээ итгэлтэй байлаа. Гэвч тэр хоёрдугаар байрт орсон. Шагнал гардуулах ёслол дээр түүний дургүйцлаа нууж чадаагүй зураг сэтгэл хангалуун бус үед хэрэглэдэг тэмдэг болсон.

Энн Геддесийн хүүхдүүд

Гэрэл зурагчин Энн Геддес нялх хүүхдийн зургаараа 1990-өөд онд алдаршсан хүн. Харин түүний моделиуд одоо ямар болсон бол?

“Nirvana” хамтлагийн “Nevermind” цомгийн хавтсан дээр гарсан хүү  Спенсер Элден 25 жилийн дараа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
2
2 цагийн өмнө
Хувцсаа солимоор санагдуулдаг солонгос загварын 7 стиль
3
3 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
18
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.