Хайх зүйлээ бичнэ үү

мин

Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдүүдийг цахимаар бүртгэхийг дэмжлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болов.


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай хэлэлцлээ. Цахим хэлбэрээр бүртгэл хийснээр цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэж урт дараалал үүсдэг, цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарладаг гэх мэт хүндэрэл үгүй болох юм. Мөн тухайн жилд харьяа дүүргийн цэцэрлэгт хэдэн хүүхэд шинээр болон нэмж авах, хэдэн хүүхэд бүртгэж авсан зэрэг мэдээлэл ил тод болж байгаа зэрэг олон давуу талтай аж. Зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн дэмжээд НИТХ-д өргөн барихаар боллоо.

Мөн хуралдаанаар “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөр, “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөр, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр” зэрэг нийт зургаан асуудлыг хэлэлцэж НИТХ-ын нэгдсэн хуралдаанд өргөн барихаар болов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
21
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.