Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дэлхийн томчууд дүрвэгчдийн дүрд

Түүний бүтээлд том улстөрчид хүч чадлаа алдаад, цөхрөнгөө барсан байгаа нь харагдана.


Сирийн зураач Абдалла аль-Омаригийн нэгэн уран бүтээл олны анхаарлыг татаж байна. Энэ бүтээлдээ тэр дэлхийн том улс төрчдийг дайны улмаас орон гэрээ орхисон дүрвэгчдийн дүрээр зуржээ.

Хэн ч дайны аюулаас хол хөндий байж чадахгүй гэдгийг харуулахыг зорьсон юм.

Абдалла аль-Омари 2011 онд иргэний дайн эхлэхэд эх орноосоо дүрвэсэн. Одоо Бельгид цагаачлан амьдарч байгаа.

Энэ төсөл дээрээ тэр 19 сар ажиллажээ. Түүний бүтээлд том улстөрчид хүч чадлаа алдаад, цөхрөнгөө барсан байгаа нь харагдана.

“Энэ томчуудын эрх мэдлийг хураан авахыг би хүссэн. Гэхдээ өөрийнхөө төлөө биш, энэ улстөрчид жаахан ч гэсэн хүн чанартай болоосой гэж бодсон” хэмээн тэр ярьсан.

Нэг зурган дээр Абдалла тэдэнтэй цуг хоолонд дугаарлан зогсож байна.

“Сири хүн болгоны мэдэрч байгаа уур хилэн, зовлон зүдгүүр энэ бүтээлийг хийх хөшүүрэг болсон. Би тэднийг эрх мэдлээ алдахаараа ямар болохыг харуулахыг хүссэн” гэж аль-Омари хэлсэн.

Түүний бүтээлд Дональд Трамп, Владимир Путин, Башар Асад, Ким Жон Ун, Тереза Мэй, Николя Саркози, Франсуа Олланд, Дэвид Кэмерон, Барак Обама, Ангела Меркель нар бий.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
17 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
18 цагийн өмнө
Кисэносатогийн дэвжээг хураах уу?
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
2
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.