Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ГССҮТ-ийн гадна талбайд нисдэг тэрэгний зогсоол барьж байна

Тохижилтын ажлыг өнгөрсөн сарын 15-нд эхлүүлсэн.


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлыг өнгөрсөн сарын 15-нд эхлүүлсэн. 

Тус ажлын хүрээнд онцгой байдлын үед ашиглагдах нисдэг тэрэгний зогсоол, 10865 ам метр асфальтан хучилт бүхий автозам, 1667 ам метр явган зам, 3876 ам метр ногоон байгууламж, 128 автомашины зогсоол, түргэн тусламжийн автомашины тусгай зориулалтын 9 зогсоол хийгдэх бөгөөд бүх ажил төлөвлөгөөт хуваарийн дагуу хийгдэж байна. Мөн өмнө нь тус эмнэлгийн орчимд автозам явган зам, авто зогсоолыг шийдвэрлэж өгөөгүйн улмаас түгжрэл үүсч тус эмнэлгээр орж үйлчлүүлэхэд нэлээдгүй хүндрэл учирдаг байсныг шийдвэрлэж, эмнэлгийн орц гарцыг 2 болгон өөрчилж Дилав хутагт Жамсранжавын гудамж руу нээж өгч байгаа юм.

Уг ажил одоогоор 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 20-нд дуусгаж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
0
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.