Хайх зүйлээ бичнэ үү

мин

Кисэносато “Нэр хүндтэй сүмо бөх”-өөр 6 жил дараалан шалгарлаа

Манай бөхчүүдээс хамгийн өндөр байр эзэлсэн нь ёкозүна Харүмафүжи.


Японы спортын хамгийн том сонин болох “Никкан спортс” сонины газраас уншигчдынхаа дунд “Хамгийн нэр хүндтэй сүмо бөх хэн бэ” уламжлалт санал асуулгаа явууллаа. Зургаа дахь удаагаа явагдаж байгаа тус санал асуулгад зөвхөн дээд зиндааны бөхчүүд хамрагджээ. Санал асуулгыг тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 10 хүртэл явуулж, уншигчдын саналыг тус сонины газрын цахим хуудас болон ил захидлаар хүлээн авсан байна. Ил захидлаар нийт 8960, цахим хуудсаар 54619 санал иржээ.

Ёкозүна Кисэносато зургаан жил дараалан түрүүлж, ард түмэнд хамгийн хайрлагдсан бөх гэдгээ нотлон харууллаа. Нийт ирсэн 63579 саналаас 7074 нь Кисэносатог дэмжсэн байв. Жижиг биетэй ч уран сайхан барилдаанаар олныг шуугиулсан Үра 5441, шинэ озэки Такаясү 4667 саналаар удаахь байруудад шалгарлаа. Манай бөхчүүдээс хамгийн өндөр байр эзэлсэн нь ёкозүна Харүмафүжи. Тэр өнгөрсөн жил хоёрт жагсаж байсан бол энэ жил 4-т буужээ. Озэки Тэрүнофүжи 6, их аварга Хакүхо долоодугаар байрт оржээ.
Кисэносато “Үнэхээр баяртай байна. Бөхийн хорхойтнууд байгаа болохоор л сүмо бөх оршин тогтнож байгаа” гэж баяр хөөрөө хуваалцсан байна. Түүний талаар санал өгсөн хүмүүс “Өөр бөхийг дэмжье гэж бодсон ч Кисэгийн барилдаан дээр л сэтгэл хөдөлдөг”, “Хүнийг өөртөө татах увдистай бөх”, “Такаясүг озэки болоход нь өөрөө түрүүлсэн мэт баярлаж байгаа нь сайхан санагдсан”, “Япон хүн ёкозүна болсонд нь биш Кисэносато ёкозүна болсонд нь япончууд баяртай байгаа” гэсэн сэтгэгдэл үлдээжээ. Харин Үраг бөх сонирхогчид жижиг бие, уран мэх, хөөрхөн, ёс зүй сайтай гэсэн дөрвөн зүйлээр магтсан. Озэки Такаясүг “Баавгай шиг харагдаад эгдүүтэй”, “Хамаг бие нь үс. Бусдаас өвөрмөц”, “Биенийх нь үсэнд хүрмээр санагддаг”, “Нурууных нь үсийг зарвал сайн зарагдах байх шүү” гэж үсэнд нь ихээхэн ач холбогдол өгсөн байна. Ёкозүна Харүмафүжиг “Түүний барилдаанаас эрч хүч авдаг”, “Гэмтэл бэртэлтэй ч хамаг хүчээрээ зүтгэж байгааг нь харахаар сэтгэл уярдаг” гэж магтжээ.  

1.    Ёкозүна Кисэносато 7074 санал
2.    Үра 5441
3.    Озэки Такаясү 4667
4.    Ёкозүна Харүмафүжи 3654
5.    Эндо 2998
6.    Озэки Тэрүнофүжи 2828
7.    Ёкозүна Хакүхо 2380
8.    Икиой 2326
9.    Шёодай 2064
10.    Озэки Гоэйдо 2028
11.    Ёшиказэ 1978
12.    Ёкозүна Какүрюү 1853
13.    Тамаваши 1747
14.    Митакэүми 1609
15.    Хокүтофүжи 1411
16.    Чиёонокүни 1409
17.    Миёогирюү 1368
18.    Кагаяки 1271
19.    Ишиүра 1155
20.    Такарафүжи 1095
21.    Сококүрай 1021
22.    Котошёогикү 991
23.    Ютакаяма 949
24.    Ичиножёо 916
25.    Такэказэ 902
26.    Такакэйшёо 896
27.    Точиозан 895
28.    Ооношёо 849

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
34
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.