Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зуныг зугаатай бөгөөд үр бүтээлтэй өнгөрүүлэх 8 санаа


1. Богино хэмжээний кино хийх



Тэгээд өөрийн киног хий. Та зуныг сонирхолтой, адал явдлаар дүүрэн өнгөрөөхийг хүсэж байгаа бол сайн камертай болж, өөрийн өмнө нь хэзээ ч анзаарч байгаагүй бүхнийг дуранд буулгаж аваарай. Дараа нь та бүх бичлэгээ үзээд ямар гайхалтай зүйл буулгаж авч чадсанаа гайхах болно. Хожим хамгийн үнэ цэнэтэй дурсамж болох нь дамжиггүй. Заавал камер авахгүйгээр гар утсаараа бичлэг хийж, эвлүүлсэн ч болно шүү дээ. Цаана чинь “Elle” сэтгүүл хүртэл айфоноор авсан зургаар нүүр худсаа чимэглэж болж байхад, утсаараа авсаархан, хөөрхөн кино хийж яагаад болохгүй гэж!

2. Кино үзвэрүүдэд очих

Та хотод болдог янз бүрийн кино үзвэрүүдийн тухай мэдэхгүй юм биш биз? Ердөө 2000-5000 төгрөгний тасалбар төлж, дэлгэцийн хамгийн сод туурвилууд хийгээд энэ цагийн хамгийн сонирхолтой, өвөрмөц бүтээлүүдийг үзэх боломж бий. Их дэлгүүрийн тавдугаар давхарт долоо хоногт бүр зохион байгуулагддаг “Мөрөөдөгчдийн өдөр”-өөс эхлээд Бэйзмэнт клуб, Циферблат кафе, Ногоон тагт төвд энэ төрлийн үзвэр тогтмол зохион байгуулагддаг.

3. Кафегаар хэсэх



Улаанбаатар маань маш баялаг нэр төрлийн гал тогоотой. Сайн явж чадвал ходоодоо ч, сэтгэлээ ч дүүргэх амттай сайн хоолыг олж чадна. Үүнээс гадна тухайн газрын уур амьсгал, ерөнхий агуулга нь гол шалгууруудын нэг. Тиймээс найзууд эсвэл болзоот хүнтэйгээ өмнө нь огт орж үзээгүй газруудаар хэсэж, нээж илрүүлэхийг зөвлөе!
 

4. Гоё дурсамж бүтээгээрэй 



Аз жаргалаа хуваалцвал хоёр дахин үржинэ! Салхинд гарахдаа ч, хотоор зугаалахдаа ч интернэт, олон нийтийн сүлжээнд байнга идэвхтэй байж, найзуудтайгаа дурсамжаа хуваалцаарай. Энэ тохиолдолд мэдээж өндөр хурдтай, сайн интернэт хэрэгтэй нь гарцаагүй. Нэг секунд хүрэхгүй хугацаанд зургаа нийтэлж, сторигоо тэр дороо хуваалцаж, найзуудтайгаа нэг мөчид холбогдож, хамт байх нь зуны салшгүй хэсгүүдийн нэг. Тиймээс 4G таны утасны үнэнч найз байх болно. Үнэтэй тусна гэж санаа зовох ч хэрэггүй. Юнител лав бүхэл бүтэн 30GB датаг 30 хоног ашиглах эрхийг 25000 төгрөгөөр санал болгож буй юм билээ.

5. Од эрхэстэй танилцах



Жуковын музейн ойролцоо байрлах Сансар, Од эрхэсийн ордон бол зуны жагсаалтын хамгийн эхэнд бичигдэхүйц газруудын нэг. Гурван жилийн өмнө нээсэн уг ордонд та монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явдлын баримтууд, сансрын нисгэгчдийн хувцас хэрэглэлийг харахаас эхлээд сансар судлал, ертөнцийн од гаригуудын үүсэл хөгжил болон бусад чиглэлийн  шинжлэх ухааны сонирхолтой баримтат кино үзэж, нар сарны хиртэлтийг бодит мэт үзүүлдэг танхимд зочлох боломжтой. Онц сонирхолтой хэрнээ үлгэрийн мэт гоё!

6. Өөрийн гараар урлах



Гар урлалд дурлаарай. Та өөрийн гараар саван, лаа, зүүлт, боолт гээд маш олон зүйл хийх боломжтой. Яагаад туршаад үзэж болохгүй гэж? Үүнийг хийхийн тулд та интернэтээс суралцаж болно эсвэл гар урлал, керамик, уран зургийн дугуйланд хамрагдсан ч нээлттэй.

7. Бясалгалд явах



Бясалгалыг сэтгэл санаа тайвшруулж, оюун ухааныг төвлөрүүлэхэд тустайг ихэнх хүн мэдэх биз. Гэхдээ энэ бол жинхэнэ мөн чанарыг нь дагалдан ирж буй талууд юм. Бясалгал үйлдэх нь өөрийн дотоод руу харж, өөрийгөө сая нэг танин мэдэж сурах маш гайхамшигтай аялал байх болно. Тиймээс энэ зун бясалгалын 10 хоногийн дамжаанд бүртгүүлж, туршиж үзэхийг санал болгож байна. Та дэлгэрэнгүй мэдээллийг Byasalgal.mn сайтаас авах боломжтой.    

 

8. Зуны үдэш зугаалах

Та зуны үдшийг хэрхэн өнгөрүүлдэг вэ? “Шөнийн гудамж” бий болсноор бидэнд шөнө гарах боломж нээгдэж байгаа билээ. Гэхдээ зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Тагттай газар элдвийг хөөрөлдөн суух, паркийн нуурын эргээр алхах, зүгээр л гадуур аз жаргалтайгаар дэмий сэлгүүцэж, даанч богинохон зуныг хангалттай таашааж амждаг юм шүү!

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.