Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Авторын булан: “Бидэнд юуны хамаа!” БИШ

Хаа газрын залуус улс төр сонирхдоггүй, сонгуульд оролцдоггүйгээрээ зартай.


Хаа газрын залуус улс төр сонирхдоггүй, сонгуульд оролцдоггүйгээрээ зартай. Бидэнд юуны хамаа! Гол шийдвэрүүдийг дунд болон ахимаг насныхан гаргана. Гэвч хожим горыг нь хэн амсах вэ гэвэл одоогийн 20-иод настнууд.



Зарим тохиолдолд үр дүн нь хожим хойно биш, харин тэр дороо л мэдрэгдэж эхэлсний хамгийн том жишээ нь BREXIT буюу Их Британийг Европын холбооноос гаргах тухай санал асуулга билээ. Өнгөрсөн жилийн зургадугаар сард болсон уг санал хураалтын ирц өндөр байсан ч 18-24 настнуудын 36 хувь нь л оролцсон аж. Дийлэнх нь Их Британийг Европын холбоонд үлдээх шийдвэр гаргасан ч сонгогчдын ихэнх хувийг эзэлсэн тэдний дээд үеийнхэн эсрэг санал өгсөн нь дэлхий дахинд том цохилт болсон. “Сонгуулийн санал өгсөн хүмүүсийн дунд судалгаа хийхэд гарах саналыг ихэвчлэн хөгшин хүмүүс өгсөн. Товчоор бол үндсэрхэг үзлээр нийт ард иргэдэд хамааралтай шийдвэр гарчихаж байгаа юм. 60, 70, 80, 90 настай хүмүүс хэдэн жилийн дараа нас барчихна. Гэтэл 16,17,18-тай залуусын ирээдүйг тэд шийдчихэж байгаа юм” хэмээн эдийн засагч Д.Ангар уг үйл явдлыг тайлбарлахдаа ярьсан нь бий.

Тэгвэл англи залууст энэ нь том сургамж болж, хэдхэн хоногийн өмнө тохиосон Их Британийн парламентийн ээлжит бус сонгуульд 18-24 настнуудын 72 хувь нь саналаа өгч, BREXIT-ын эсрэг байр суурьтай Хөдөлмөрийн намд саналаа өгчээ.



“Бидэнд юуны хамаа!” гэх хандлага халагдаж буйг харуулах хамгийн том жишээ энэ. Учир нь сонгуулийн үр дүн, засаг төрийг хэн удирдаж, өөрсдийг нь хэн төлөөлөхийг шийдэх явдал гагц залуучуудад хамгийн их хамаатай учраас тэр.

Англи залуус туйлширсан үндсэрхэг үзлийн золиос болохгүйн тулд сонгуульдаа идэвхтэй оролцож, улcынхаа тогтвортой байдал, эрх ашиг, үнэт зүйлаа хадгалж үлдээхийн төлөө чармайж байна. Монголын шинэ үеийн залуус ч өөрсдийгөө өөр хүмүүс гэдгийг харуулах цаг нэгэнт иржээ. Бид анхаарал сарниулж, хагалан бутаргах гэсэн явуургүй оролдлогуудад автахгүйг сонгуульдаа идэвхтэй оролцож байж гэмээнэ харуулж чадна. Төр улсын тогтвортой, залгамж чанар, маргааш, нөгөөдөр юу болох нь тодорхой урьдач шинж зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчид төдийгүй залууст маш ихээр хамаатай. Учир нь дээш, доош гэнэтийн савалгаа үүсэхгүй нөхцөлд л шинэ цагийн урам зориг, санаа сэдэл дүүрэн залуус гарааны бизнесээ эхлүүлж, гэр бүлээ төлөвлөж, цаашдын ирээдүйгээ зураглах боломжтой болно.

Аль ч цаг үеийн 20-иод настнуудыг дээд үеийнхэн нь үргэлж гоочилдог. “Одооны хүүхдүүд ийм, тийм, бла бла бла...Залхуу, идэвхгүй, дураараа...” Гэхдээ үе бүхэнд идэр залуу насны ижил төстэй дурсамжууд бий. Тэгвэл энэ үеийнхэн интернэтийн ачаар бусад аль ч үеийнхнээс илүү олон талын үзэл бодол, мэдээлэлд ойр байж төлөвшсөн. Үүгээрээ ч онцгойрч, “Би” үеийнхэн буюу миллениалууд хэмээн нэрлэгддэг. Өөрөөр хэлбэл бие даасан хувь шинж нь тод, амбицтай, эрхэмлэдэг зүйлсээ хэдийнэ олж, түүнийгээ тунхаглах дуртайгаараа алдартай. Тиймээс үнэ цэнийг ялгаж салгаж, өөрсдөд нь, ирээдүйд нь юу хэрэгтэйг ойлгодог. Тэрнээс биш хий хоосон амлалтууд, эргэж буцсан шинж, сүржин мэдэгдэл, даржин хөтөлбөр, хүчээр шийдэх гэсэн хандлагат тийм ч амархан автахгүй. Харин одоо үүнийгээ харуулж, сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрсдийнх нь тухай “Нийгэм, улс төрд оролцоогүй, идэвхгүй” гэсэн тогтсон ойлголтыг халах л үлдлээ. Улс төрийн шийдвэрүүд, гадаадын хөрөнгө оруулагчдын урсгал, мөнгөний бодлого, боловсролын тогтолцооноос эхлээд эх орны олон улс дахь нэр хүнд хийгээд үндэсний эв нэгдэл бидний ирээдүйд хамгийн их хамаатай учраас тэр. Бидний урд урт зам зурайж байна.


 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
4
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.