Хайх зүйлээ бичнэ үү

мин

Сэтгэлзүйчдэд зориулсан сургалт болно

Хүүхэд, гэр бүлийн хүрээнд үйлчилгээ үзүүлдэг сэтгэлзүйчдэд зориулсан сургалт юм.


Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллага болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран нийслэлийн хэмжээнд хүүхэд, гэр бүлийн хүрээнд үйлчилгээ үзүүлдэг сэтгэлзүйчдэд зориулсан сургалтыг энэ сарын 19, 20-нд зохион байгуулна. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 оны арванхоёрдугаар сарын 22-нд шинэчлэн батлагдаж, 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэхүү хуулийн 38 дугаар зүйлд  хохирогчид сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх талаар тусгагдсаны дагуу Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн А/74 тоот тушаалаар “Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх журам” батлагдан гарсан.   

Мөн нийслэлийн хэмжээнд  хүүхэд, гэр бүлтэй ажилладаг сэтгэлзүйчдийн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх журам” болон холбогдох бусад журмыг баримтлан хохирогч, гэр бүлийн гишүүд, хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх, хуулиар үүрэг хүлээсэн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах мэдлэг нэмэгдүүлэх, ур чадварыг сайжруулах сургалт зохион байгуулах шаардлагатай тул энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байгаа болно.  Уг сургалтад  9 дүүргийн Гэр бүл , хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 32 халамжийн төвийн болон хүүхдийн тусламжийн 108 утасны сэтгэлзүйчид хамрагдах юм.  

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн сэтгэлзүйчдийн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, журмыг баримтлан хохирогчдод хүний эрхэд суурилсан, ёс зүйтэй сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх чадавхийг бэхжүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
11 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
4
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.