Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эсрэг хүйснийхээ дүрийг гарамгай бүтээсэн жүжигчид

Үсээ хусуулж, жингээ хасах нь юу ч биш. Зарим жүжигчид хүйсээ солиход ч бэлэн.


Дүр авч кинонд тоглохын тулд жүжигчид юу ч хийхэд бэлэн байдаг. Үсээ хусуулж, жингээ хасах нь юу ч биш. Зарим жүжигчид хүйсээ солиход ч бэлэн. Ингээд эсрэг хүйснийхээ хүнийг тун чадмаг дүрсэлсэн жүжигчдийг танилцуулья.

Анжелина Жоли
“Солт” (Salt), 2010

Жоли ТТГ-ын агент Эвелин Солтын дүрийг бүтээсэн. Эрэгтэй болохын тулд тэрбээр хэдэн цаг нүүр хувиргагчийн өрөөнд суудаг байлаа.

Гаэль Гарсиа Берналь
“La mala educación”, 2004

Испанийн найруулагч Педро Альмодоварийн кинонд Гаэль Гарсиа Берналь манин хүний дүрд тоглосон. Энэ нь түүний уран бүтээлд том нөлөө үзүүлсэн гэж тэр дурссан байдаг.

Эдди Редмэйн
“Дани бүсгүй” (The Danish Girl), 2015

Дэлхийн анхны трансгендерийн дүрд Эдди тун сайн тоглосон. Эрэгтэй байж байгаад хүйсээ солиулдаг энэ кинонд тэр хоёр өөр хүний дүрийг бүтээсэн гэхэд болно.

Киллиан Мерфи
“Breakfast on Pluto”, 2005

Энэ кино бол Мерфигийн хамгийн сайн бүтээлийн нэг.

Адам Сэндлер
“Jack & Jill” , 2011

Огт өөр ихрүүдийн тухай инээдмийн энэ кинонд Жек, Жилл гэсэн эгч дүү хоёрын дүрийг бүтээгээд Адам Сэндлер хамгийн сайн болон муу эмэгтэй дүрийн шагнал авсан байна.

Эль Фаннинг
“About Ray”, 2015

Эль Фаннинг энэ кинонд хүйсээ солихоор шийдсэн охины дүрд тоглосон.

Хилари Суонк
“Boys Don’t Cry”, 1999

Энэ кино бодит түүхээс сэдэвлэсэн бүтээл. Түүний баатар эмэгтэй хүн ч төрсөн цагаасаа өөрийгөө эрэгтэй гэж бодож ирсэн хүн. Дүрдээ орохын тулд Хилари үсээ авахуулж, туран, эрэгтэй хүний амьдралаар хэдэн сар амьдарсан гэнэ. “Оскар”-ын шагнал хүртсэн.

Робин Уильямс
“Миссис Даутфайр” (Mrs. Doubtfire), 1993

Хуучин эхнэрийнхээ гэрт үйлчлэгчээр орж байж л хүүхдүүдээ харах боломжтой. Робин маш сайн тоглосон билээ.

Жон Траволта
“Hairspray”, 2007

Алаан хядаантай кинонд дандаа тоглодог зэрлэг Траволта эмэгтэй хүний дүрд хувирсан.

Аманда Байнс
“She’s the Man”, 2006

Аманда энэ кинонд хоёр дүр бүтээсэн.

Патрик Суэйзи
“To Wong Foo Thanks for Everything, Julie Newmar”, 1995

Патрик Суэйзи энэ киногоороо “Алтан бөмбөрцөг” шагнал хүртсэн.

Тони Кертис, Жек Леммон
“Some Like it Hot”, 1959

Эмэгтэй болж, дүрээ хувиргасан хоёр азгүй хөгжимчний талаарх энэ кинонд хүмүүс дуртай. Жек Леммон энэ дүрээрээ “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байлаа.

Дастин Хоффман
“Tootsie”, 1982

Дастин Хоффман энэ дүрээрээ “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
4 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.