Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Б.Ану-Үжин MНТМ тэмцээний дараа юу хийж байгаа вэ?

"Luxury Brand Model Awards Global Fashion Week-2017"-д эх орноо төлөөлөн оролцоод иржээ.


Энэ жил арван хоёрдугаар ангиа төгсөж буй Б.Ану-Үжин МНТМ тэмцээнээс хойш тун ч олон ажил амжуулаж байгаа бололтой. Тэрээр ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа бөгөөд саяхан БНСУ-ыг зорьж, "Luxury Brand Model Awards Global Fashion Week-2017"-д оролцоод иржээ. Ингээд түүний МНТМ тэмцээнээс хойш юу хийж байгааг сонирхуулъя.

1. Энэ сарын эхээр БНСУ-д зохион байгуулагдсан "LBMA"-д оролцсон нь түүний анхны олон улсын тайз байжээ. Энэ тэмцээнд 14 орны 40 гаруй модел өрсөлдсөн байна.

2. Тэрээр "Глориа модел" агентлагт харъяалагддаг бөгөөд О.Уянга, М.Нармандах багш нарын удирдлага дор тус агентлагийг суралцаж төгсчээ.

3. Ирээдүй цогцолбор I ахлах сургуулийн дүрслэх урлагийн гүнзгийрүүлсэн сургалттай 12Д ангийг төгсөж байгаа аж.

4. Ангийнхан нь түүнийг зорилготой, чадварлаг, ухаалаг, ангийн хамгийн үзэсгэлэнтэй охиноор шалгаруулжээ.

5. Улсын шалгалтуудаа бүгдийг нь онц өгсөн бөгөөд одоо ЭЕШ-аа сайн өгөх л түүнд үлдэж.

6.Тэрээр МУИС-д сэтгэлзүйн чиглэлээр суралцахыг хүсэж, бэлдэж буй.

7. Харин ээж нь түүнд барилгын инженер болохыг санал болгосон байна.

8. Хэд хэдэн кинонд тоглох санал ирсэн ч тэмцээн болон шалгалтууд давхцсаны улмаас татгалзжээ. Гэвч кино урлагт өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг гэнэ лээ.

9. Мөн “+300” илтгэл мэтгэлцээний клубын хүндэт гишүүн болж төгсчээ.

10. Тэрээр Mimico.mn-ий танилцуулга болох богино хэмжээний кинонд тоглож байх үедээ жүжигчин Т.Хулангаас "Жүжигчин болох авъяастай охин байна, бүр сайн хөгжүүлээрэй" гэсэн үгсийг сонсоод ихэд урамшиж, энэ салбарт хүчээ үзэхийг мөрөөддөг болсон гэнэ. Удахгүй бидэнтэй шинэ киногоороо уулзаж ч магадгүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
2 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
3
2 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
22
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.