Хятадын алан хядлагыг 22 настай залуу үйлджээ


Image М.Сугар-Эрдэнэ       335

Энэ сарын 15-нд Хятадын Цзянсу мужийн Сюйчжоу хотын нэгэн цэцэрлэгийн ойролцоо дэлбэрэлт болж, есөн хүн амиа алдаж, 60 гаруй хүн гэмтсэн талаар бид мэдээлсэн билээ. Оройн 17 цагийн үед яг эцэг эхчүүд хүүхдүүдээ авч байх үеийг тааруулсан байсан нь цагдаа нарт алан хядлага гэж сэжиг төрүүлсэн нь мэдээж.

Дэлбэрэлтээс хэдэн цагийн дараа цагдаа нар сэжигтэн этгээдийг тогтоосон байна. “Энэхүү гэмт этгээд нь 22 настай жирийн ажилчин бөгөөд гар хийцийн тэсрэх бөмбөг ашигласан” гэж Хятадын Төв телевиз мэдээллээ. Хэргийн газрын үзлэг, орчин тойрны камерийн бичлэгүүдийг шалгасны дараа түүнийг алан хядлага үйлдсэн гэж мэдэгдсэн. Хэрэгтэн өөрөө дэлбэрэлтийн үеэр амь үрэгджээ. Мөрдөн байцаагч нарын шалгалтаар тэр сэтгэцийн өвчтэй хүн байжээ. Гэрээс нь их хэмжээний тэсрэх бодис олдсоноос гадна ханан дээрээ үхэл гэж олон удаа бичсэн байсан байна. Гэхдээ яагаад хүүхдийн цэцэрлэгийг байгаараа сонгосон, хядлагын зорилго юу байсан талаар цагдаа нар мэдээлэхгүй байна.

Хэдэн долоо хоногийн өмнө Хятадын Шаньдунд цэцэрлэгийн хүүхдүүдийн сууж явсан автобус бетон хана мөргөж, жолоочоос гадна 11 хүүхэд амиа алдсан хэрэг гарсан. Анх машинтай мөргөлдөн, осол гарсан гэж үзэж байсан ч камер шалгахад автобусны жолооч өөрөө машиныг мөргөн, албаар осол хийсэн нь тогтоогдсон. Шалгахад жолооч байнга илүү цагаар ажилласнаас стресст орсон, илүү цагийн мөнгө олгодоггүй тул дарга нартайгаа маргалдаж байсан хүн байжээ.



Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

1 СЭТГЭГДЭЛТЭЙ

a
[202.179.24.8]
Ээ бурхан минь адилхан л хүмүүс :(
хариулах

ФОТО: Өт хорхой хурдан идэх тэмцээн боллоо

Нэгдүгээр байрт орсон ялагч таван минутын дотор нэг килограмм өт идэж чаджээ.

М.Сугар-Эрдэнэ

Католик сүм хүүхэдтэй ажилладаг санваартнуудын хурууны хээг тэмдэглэж авна

Энэ нь дан ганц хүүхэд гэлтгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг сүмийн хамгаалалтад байдаг хүн бүрийн аюулгүй байдлын төлөө аж.

Ub.life

Н.Назарбаев буюу Төрийн тэргүүдийн нэртэй олон улсын нисэх буудлууд

Түүнийг насан эцэслэхэд Тегеран хотын олон улсын нисэх буудлаа Хомейни хэмээн нэрлэсэн.

М.Сугар-Эрдэнэ

Их уншсан