Хайх зүйлээ бичнэ үү

мин

Кайл Снайдер АНУ-ын Оны шилдэг бөхөөр шалгарлаа

Кайл өнгөрсөн жил Риогийн олимпод 20 настайдаа түрүүлж, Америкийн бөхийн түүхэн дэх хамгийн залуу олимпийн аварга болсон.


“Рио 2016” олимпийн наадмын аварга Кайл Снайдер АНУ-ын Оны шилдэг чөлөөт бөхийн тамирчнаар тодорч, Олимпийн хошой аварга Жон Смитийн нэрэмжит шагнал хүлээн авлаа. Кайл өнгөрсөн жил Риогийн олимпод 20 настайдаа түрүүлж, Америкийн бөхийн түүхэн дэх хамгийн залуу олимпийн аварга болсон. Мөн "U.S. Olympic Team Trials” сонгон шалгаруулах тэмцээн, АНУ-ын оюутны АШТ-д түрүүлж, Дэлхийн Цом, Клубуудын ДАШТ-д бүх барилдаандаа ялсан, Красноярск, Дортмунд, Минскийн Гран При тэмцээнүүдэд хүрэл медаль хүртсэн амжилттай.  Снайдер хоёр дахь удаагаа АНУ-ын шилдэг чөлөөт бөхөөр шалгарч байгаа нь энэ. 2015 онд 19 настайдаа дэлхийн аварга болж, Америкийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга бөх болоод анх удаа Смитийн нэрэмжит шагналыг авч байсан юм.

АНУ-ын Оны шилдэг бөхчүүд

2016 - Кайл Снайдер
2015 - Кайл Снайдер,
2014 - Тервел Длагнев
2013 - Жордан Барроуз
2012 - Жордан Барроуз
2011 - Жордан Барроуз
2010 - Жейден Бергман
2009 - Жейк Герберт
2008 - Генри Сехудо
2007 - Дэниел Кормье
2006 - Билл Зедик
2005 - Толли Томпсон
2004 - Каел Сандерсон
2003 - Каел Сандерсон
2002 - Жо Уильямс
2001 - Жо Уильямс
2000 - Брэндон Слей
1999 - Стивен Нил
1998 - Самуэль Хэнсон
1997 - Лес Гатчес,
1996 - Кендалл Кросс
1995 - Кевин Жексон
1994 - Мелвин Дуглас
1993 – Терри, Том Брандс
1992 - Жон Смит

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
24
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.