Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зуны улиралд дургүй хүмүүсийн ойлгох 15 зүйл

Олон хүмүүсийн хүсэн хүлээдэг зуны улиралд дургүй хүмүүсийн л ойлгох 15 зүйлтэй танилцацгаая!


Зун хүн бүхний хүсэн хүлээдэг улирал гэдэг ч зунд дургүй хүмүүс ч олон байдаг. Аагим халуун өдрүүд, шавж, бороо гээд л зунд дургүй байх шалтгаан нэлээд бий. Ингээд зунд дургүй хүмүүсийн л ойлгох 15 зүйлтэй танилцацгаая.

1. Машиндаа ороход яг л саунд суухтай адил. Халуун нар өдөржин төөнөсөн машинд ороход аймшигтай бүгчим байдгийг адахгүй биз ээ. Нэмж хэлэхэд, халуун нар төөнөсөн машины дотоод темпаратур 30 минутын дотор 50-70 градус хүртэл өсдөг аж. Иймд бага насны хүүхэд, тэжээвэр амьтдаа халуун машинд битгий үлдээгээрэй.

2. Хөлрөөд, хувцас биед наалдах мэдрэмжийг мэднэ л биз? Халуун зун хөдөлсөн, хөдлөөгүй хөлрөлтөөс зугтах боломжгүй байдаг. 

3. Өвлийн улиралд дуртай байх хамгийн том шалтгаан бол шавжууд устаж алга болдогт оршино. Харин зун болмогц өнөөх "дайсны цэргүүд" таны ая тухыг алдагдуулахаар эргээд л хүрээд ирнэ.

4. Нар шарсан өдөр нарны тосоо түрхэхээ мартаад, шөнө нь толинд өөрийгөө хараад танихгүй болтлоо боролж байсан уу? Түлэгдсэн арьсаа хуулрахыг хараад зуныг зүхэж суусан хүмүүс л энэ мэдрэмжийг мэдэх биз. 

5. Зун автобус, микро зэрэг нийтийн тээврүүд "явдаг" саун болж хувирдаг. Бүгчим өдөр олон хүнтэй автобусанд суухад наад зах нь эвгүй үнэр ханхлаад л эхэлнэ.

6. Жил бүр дулааны шугам сүлжээг шинэчлэн солихоор дор хаяж 10 хоног халуун ус тасалдаг. Өдөржин хөлөрсний дараа усанд орох гэтэл халуун усгүй байх хамгийн аймшигтай. Гэхдээ энэ хязгаарлалт нь хамаатнуудыг ойртуулдаг "ид шидтэй" ч гэлцдэг. Бүх зүйл хоёр талтай юм даа.

7. Урт дараалалд ээлжээ хүлээн зогсох хэцүү байдаг шүү дээ. Харин халуун зун агааржуулагч, сэнсгүй газарт нөхцөл байдал хэд дахин дорддог. 

8. Шөнөжингөө ажилласны дараа үд болтол унтахаар хэвтэхэд үүрийн 5 цаг гээд л нар нүүрэн дээр тусаад сэрээчихнэ. Нартай зэрэгцээд шувуудын жиргээг яаж мартах билээ дээ.

9. Нар, нар бас дахин нар. Зун нарнаас зугтаах бараг л боломжгүй. Сүүдэр бараадаж явсаар өдрийг барах нь энүүхэнд. Ердөөсөө л нартай өдөр ямар ч ажил хэд дахин хүндэрчихдэг гэмээр... 

10. Сайхан зүйл төлөвлөчхөөд, хүлээж ядан суухад бороо гарч ирээд төлөвлөгөө нураах ч муухай шүү. Цэмцийтэл угаасан хувцас, машиныг бороо хайр гамгүй "нүдэхэд" хэлэх ч үг олдохгүй.

11. Зун бол шоу, партины улирал. Иймдээ ч хүмүүсийн хөгтэй, ичмээр түүхүүд ихэвчлэн зунтай холбоотой байдаг. Жаахан л сэтгэл хөөрлөөс болж дараа нь хэзээ ч мартамгүй ичгүүрт орж байсан түүх олон.

12. Бүгчим шөнө унтана гэдэг бараг л боломжгүй гэмээр. Байрлалаа хэд ч сольж, хэдэн ч цонх онгойлгосон бүгчим байдлаас зугтаж чадахгүй. Хөрвөөж, хөрвөөж яг унтах гэхэд өглөө болчих тохиолдол цөөнгүй.

13. Зун зайрмагийг цаг хугацаатай уралдаж идэх хэрэг гарна. Учир нь халуун өдөр дуртай амттанаа идэж сэрүүцэх сайхан ч хазаж л идэхгүй бол хайлчих гээд байдаг талтай.

14. Үнэр!!! Нийтийн тээвэр, албан байгууллага, гудамж талбай, усны суваг гээд л эвгүй үнэр хаа сайгүй.

15. Гялбам нартай өдөр нарны шилээ мартаад гарах ч хэцүү шүү. Нүдээ онийлгосоор л өдрийг барах хэрэг гарна. Нарны шилээ авахаа мартуузай!!!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
32
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.