Г.Ариунбаатар "Дэлхийн дуучин" тэмцээний дуу-романсын төрөлд тэргүүн байр эзэлжээ


  |     2017-06-19 20:18   |     1266
  2017-06-19 20:18   |     1266

Хоёр жил тутамд зохиогддог “BBC Cardiff Singer of the World” (Дэлхийн дуучин) нэртэй дуурь дуулаачдын тэмцээн өчигдөрхөн өндөрлөж, Г.Ариунбаатар дэлхийн шилдэг 20 дуучны нэгээр шалгаран үлдэж, хоёр төрлөөр оролцон амжилт үзүүлсэн байна. Тэрээр "Дуу-Романс" төрөлд тэргүүн байр хүртэж, "Ари" төрөлд шилдэг таван дуучны нэгээр шалгарч чаджээ.

Г.Ариунбаатар “Дуу-Романс”-ын төрөлд Б.Шаравын “Монголын тал нутаг” дууг дуулж олон хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан байна. 

Уг тэмцээн 18-32 насны дуурийн мэргэжлийн дуулаачид оролцдог бөгөөд Кардифф хотод болох тэмцээний шалгаруулалт бүтэн жил үргэлжилдэг байна. Хорин дуучин дөрвөн бүлэгт хуваагдаж, бүлэг бүрт шалгарсан дөрвөн дуучин дээр шүүгчдийн саналаар дахин нэг дуучин нэмэгдэж нийт таван хүн финалд өрсөлддөг. Энэ жил манай улсаас Б.Батжаргал, Г.Ариунбаатар хоёр оролцжээ.

Дэлхийн хэмжээний тэмцээнд амжилт үзүүлж, ялагч болж чадсан нь хамгийн бахархалт үйл явдал билээ.



Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хүүхэн хэл: Гучин настай зүрх

Хайр бол хэзээ ч моодноос гарахгүй брэнд

  2017-10-20 08:34

Монголоор аялсан гадаад залуугийн 5 минутын ГАЙХАЛТАЙ СКЕТЧҮҮД

Та аялахдаа тэмдэглэл хөтөлдөг юм биш биз?

  2017-10-20 05:47

Пигийн амьдрал: Адал явдлаар философидохуй

Дэлхий дахинаа дөчин хэлэнд орчуулагдаж, 10 сая хувь борлогдсон "Пигийн амьдрал" романы талаар та сонсож байсан нь лавтай.

  2017-10-20 02:37