Сэтгүүлч хүн бүрийн заавал үзэх ёстой 10 КИНО


  |     2017-06-19 20:30   |     922
  2017-06-19 20:30   |     922

1. The Staple of News (2014)

Энэ арваны хамгийн сонирхолтой баримтат киноны нэг, Хорхе Фуртадогийн найруулсан "The Stable of News" медиа анх үүсэн бий болсноосоо эхлээд нийгэмд ямар үүрэг гүйцэтгэж ирснийг томруун харуулна. 

2. Zodiac (2007)

Найруулагч Дэвид Финчерийн оргил бүтээлүүдийн нэг гэгдэх "Zodiac"-д өөрийгөө "Zodiac killer" хэмээсэн цуврал алуурчны тухай гарах бөгөөд сэтгүүлч, цагдаагийн мэргэжил хэрхэн төстэйг далд ойлгуулдаг. 

3. Nightcrawler (2014)

Сенсаци, дуулиан өнөө цагийн сэтгүүлзүйн гол хөдөлгөх хүч болж буйн тод жишээг харуулах "Nightcrawler" орон тооны бус сурвалжлагч Лоу Блум өөрийн буулгасан гэмт хэрэг, ослын дүрсээ телевизүүдэд хэрхэн борлуулдаг тухай гарна. 

4. Ace in the Hole (1951)

Том хотын сурвалжлагчаар ажиллаж байсан Чак Татум орон нутгийн жижигхэн редакцын сэтгүүлч болно. Гэвч бяцхан суурин түүнд том "дуулиан" бэлджээ. 

5. La Dolce Vita (1960)

Каннын дээд шагнал хүртсэн, найруулагч Феллинигийн суут бүтээл "La Dolce Vita" хов живээр хоолоо олж иддэг сурвалжлагчийн Ром дахь долоо хоногийг харуулахдаа сэтгүүлзүйд юу чухал, юу хэрэгтэй вэ гэдгийг заагийг олж харахад тусална. 

6. Shock Corridor (1963)

Сэтгүүлзүйн агуу бүтээл туурвихын тулд хэр хол явах ёстой вэ? Пулитцерийн шагнал авахыг үхэн хатан мөрөөдөгч сэтгүүлч сэтгэцийн эмнэлэгт гарсан учир битүүлэг хэргийн талаар сурвалжлах гэхдээ өөрөө өвчтөн болж очно. 

7. Passenger (1975)

Африкт баримтат кино хийхээр очсон телевизийн сэтгүүлч Дэвид Локе ярилцлага хийчих босогч олж чадахгүйд хүрснээр зорьсон бүтээлээ хийж чадахгүйд хүрэв. Нэг өдөр зочид буудалдаа иртэл хэдэн өдрийн өмнө танилцсан найз Робертсон нь үхсэн байхыг олж мэднэ. Амьдралаасаа уйдсан Дэвид өөрөө Робертсонд хувилахаар шийдэхдээ тэр босогчдод зэвсэг нийлүүлдэг нууц сүлжээтэй байсныг мэдсэнгүй. 

8. All the President's Men (1976)

Америкийн улстөрийн хамгийн том дуулиан болох Уотергэйтийн хэргийг илчилж, Ерөнхийлөгч асан Ричард Никсоны авлига, гэмт хэргийг ил болгосон "Washington Post"-ын хоёр сэтгүүлчийн бадрангуй үйл хэргийн тухай бодит түүхээс сэдэвлэсэн кино. Ричард Никсон бүрэн эрхийнхээ хугацаанд татан буугдсан АНУ-ын цорын ганц Төрийн тэргүүн болсон юм. 

9. Twenty yeats later (1984)

Бразилын тариаланчдын хөдөлгөөний удирдагч Жуан Педрогийн амьдрал болоод үхлийн тухай кино хийхээр 1964 онд очиход улстөрийн зүгээс шахаж, улмаар кино багийн хэд хэдэн гишүүнийг баривчилжээ. Найруулагч Эдуардо Коутино 20 жилийн дараа, 1984 онд өмнөх кино багийнхаа бүрэн бүрэлдэхүүнээр нь дагуулан очиж, баримтат кино хийсэн юм. 

10. "Network" (1976)

Хандалт нь буурсаар, хүн тоож үзэхээ байсан телевизийн ахмад хөтлөгч ажлаасаа халагдах тухай мэдээ сонсоод эфирийн үеэр 7 хоногийн дараа амиа хорлохоор шийдсэн тухайгаа зарлана. Харин энэхүү "зар" телевизийн рейтингийг огцом өсгөхөд нөлөөлснөөр үйл явдал цааш өрнөх бөгөөд Америкийн шоу бизнес хэрхэн явагддагийн үнэн дүр төрхийг илчилдэг.

Эх сурвалж: Taste of Cinema 



Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ван Даммын 57 дахь удаагийн төрсөн өдөр

1990-өөд оны сүүлээр зодоонтой киног хүмүүс сонирхохоо байхад Ван Дамм ч алгуурхан тайзнаас алга болсон юм.

  2017-10-18 07:39

Архинаас гарсан 10 алдартан

Ингээд олон жил архи амсаагүй “цоо эрүүл” алдартнуудтай танилцацгаая.

  2017-10-17 03:12