Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Кардиффийн хоолой”-ны “Романс” Монголынх боллоо

Г.Ариунбаатар “Романс”-ын төрөлд (Song Prize) түрүүлж, “Ари” төрлийн шилдэг таван дуучинд шалгаран, сайхан амжилт үзүүллээ.


Их Британийн Кардифф хотноо залуу дуурийн дуучдын хамгийн том уралдаан болох “Cardiff Singer of the World 2017” болж өнгөрлөө. “Кардиффийн хоолой”, “Дэлхийн дуучин” хэмээн нэрлэгддэг энэ уралдаанд манай улсаас Б.Батжаргал, Г.Ариунбаатар нар шилдэг 20 дуучинд шалгаран үлдэж, өрсөлдсөн билээ.

Г.Ариунбаатар “Романс”-ын төрөлд (Song Prize) түрүүлж, “Ари”-ны төрөлд шилдэг таван дуучинд шалгаран, сайхан амжилт үзүүллээ. Манай дуучин “Романс”-д монгол, герман, франц хэл дээр 10 бүтээлээ толилуулсан бол “Ари”-д Жузеппе Вердигийн хоёр ариг итали хэлээр дуулсан юм. Г.Ариунбаатар фэйсбүүк хуудсандаа "Энэ финалыг Б.Шарав багшийн “Монголын тал нутаг” дуугаар хаалаа. Энэхүү дууг, аялгууг шагшин магтаж, BBC телевизийн хөтлөгч сэтгэл нь хөдлөн нулимс дуслуулж байхыг харах сайхан байлаа” гэж бичсэн байв. 2015 онд дуучин Э.Амартүвшин энэ уралдааны "Audience Prize"-д түрүүлж байсан.

Шилдэг 5 дуучинд Г.Ариунбаатараас гадна Шотландын Катриона Морисон, АНУ-ын Жон Чест, Украины Юрий Самойлов, Английн Луиз Элдер нар шалгаран үлдсэн байлаа. “Cardiff Singer of the World 2017” уралдааны аваргаар Шотландын Катриона Морисон шалгарсан байна.

Гол шагнал — 15 мянган фунт стерлинг
Финалд шалгарахад — 2,5 мянга
“Романс” төрлийн аварга — 5 мянга
Үзэгчдийн таашаал — 2 мянган фунт стерлинг

“Cardiff Singer of the World” уралдааныг BBC зохион байгуулж, дэлхий даяар шууд дамжуулан үзүүллээ. Итали, Англи, Монгол, АНУ, Уэльс, Армен, Узбекистан, Норвеги, Турк, ОХУ, БНСУ, Шотланд, ӨАБНУ, Украин, Бельги, Австралийн 20 шилдэг дуучин оролцсон. Энэ жилийн уралдааны зарим шат Берлин, Гамбург, Хьюстон, Лондон, Нью-Йорк, Варшав хотуудад явагдсан. Уралдаанд 32 хүртэлх насны залуу дуучид оролцдог.

“Cardiff Singer of the World” аваргууд
    1983 — Карита Маттила, Финланд
    1985 — Дэвид Малис, АНУ
    1987 — Валерия Эспозито, Итали
    1989 — Дмитрий Хворостовский, ЗХУ
    1991 — Гастин Лиза, Австрали
    1993 — Inger Dam-Jensen, Дани
    1995 — Катарина Карнеус, Швед
    1997 — Гуан Ян, Хятад
    1999 — Аня Хартерос, Герман
    2001 — Marius Brenciu, Румын
    2003 — Томми Хакала, Финланд
    2005 — Николь Кабелль, АНУ
    2007 — Шень Ян, Хятад
    2009 — Екатерина Щербаченко, ОХУ
    2011 — Валентина Нафорницэ, Молдав
    2013 — Жейми Бартон, АНУ
    2015 — Надежда Кучер, Беларусь
2017 — Катриона Морисон Шотланд

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
2
3 өдрийн өмнө
Словенид “Хот мандал – Нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна
3
2024.04.15
XAOS – экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам болно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.