Хайх зүйлээ бичнэ үү

мин

Бичлэг: Чөлөөт бөхийн залуучуудын Азийн АШТ-ээс 2 аваргатай

Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Нармандахын Насанбуян, эмэгтэйчүүдийн 72 кг-д Бямбадоржийн Цэцэгбаяр нар алтан медаль хүртэж, тивийн аварга болсон.


Чөлөөт бөхийн залуучуудын Азийн АШТ зургадугаар сарын 15-18-нд Тайваний Тайжун хотод болж, өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 20, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийн тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, БНСУ, Япон, Узбекистан, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Туркменистан, Энэтхэг, Саудын Араб, Сири, Сингапур, Тайвань, Тайланд, Мьянмар, Вьетнам гэсэн 18 орны 168 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд өрсөлдөв.
Манай баг дасгалжуулагч Т.Сүхбаатар, Ё.Батдархан, Б.Идэрсайхан нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсоноос хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян, эмэгтэйчүүдийн 72 кг-д “Арслан” клубийн тамирчин Бямбадоржийн Цэцэгбаяр нар алтан медаль хүртэж, тивийн аварга болсон. Мөн эрэгтэйчүүдийн 120 кг-д “Аварга” сургуулийн тамирчин М.Лхагвагэрэл мөнгө, 55 кг-д БТСДуС-ийн тамирчин Б.Ариунболд, 84 кг-д Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин М.Цогтгэрэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д “Хангарьд” спорт хорооны тамирчин Б.Чимгээ хүрэл медаль хүртэв.  

Эр 50 кг
Н.Насанбуян - Рустамбек Жураев Узбекистан 6:2

Н.Насанбуян - Дархан Калкенов Казахстан 17:13

Эм 72 кг
Б.Цэцэгбаяр - Поожа Поожа Энэтхэг 3:2

Б.Цэцэгбаяр- Хуи Ци Чан Тайвань 8:3

Б.Цэцэгбаяр - Чучу Ян БНХАУ (өрсөлдөгч бэртлийн улмаас дэвжээнд гараагүй)

Эр 120 кг
М.Лхагвагэрэл - Сингх Пушпендер Энэтхэг 8:0

М.Лхагвагэрэл - Ким Ки Бум БНСУ 11:0

М.Лхагвагэрэл - Хасанбой Рахимов Узбекистан (цэвэр ялагдав)

Эр 55 кг
Б.Ариунболд -  Бекболот Мирзаназар Уулу Кыргызстан 5:5

Б.Ариунболд -  Мухамбет Куатбек Казахстан (оноогоор цэвэр ялагдсан)

Б.Ариунболд -  Рамил Исмаэль Саудын Араб (цэвэр ялсан)

Б.Ариунболд -  Зон Ванхао БНХАУ 5:0

Эр 84 кг
М.Цогтгэрэл - Динисламбек Таалайбек Уулуг Кыргызстан (цэвэр ялсан)

М.Цогтгэрэл - Деепак Пуна Энэтхэг (цэвэр ялагдсан)

М.Цогтгэрэл - Ли Чол Йон БНСУ 10:0

Эм 48 кг
Б.Чимгээ -  Мен Сун Си Тайвань 10:0

Б.Чимгээ -  Ти Суан Нгуен Вьетнам 10:0

Б.Чимгээ -  Зу Жиан БНХАУ (оноогоор цэвэр ялагдсан)

Б.Чимгээ -  Марина Закшевская Казахстан 8:2

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
18
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.