Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Үдэшлэг дээр тааралддаг СОНИРХОЛТОЙ 10 хүн

Та хэзээ нэгэн цагт, ямар нэг байдлаар ийм хүмүүстэй тааралдаж л байсан байж таараа.


Энэ зуны онцлог, шинэлэг нэгэн үдэшлэг энэ сарын 24-нд болохоор зэхэж буй. "Улаанбаатар Пасспорт"-ын хамт олон урьд хожид хэзээ ч зохиогдож байгаагүй "Silent Launch Party"-г зохион байгуулж, шинэлэг мэдрэмжийг танд мэдрүүлэх гэж байна. Харин та үдэшлэг дээр ямар хүмүүстэй тааралдах боломжтой вэ?

1. Бүгдийг байлдан дагуулагч

Танихгүй мөртлөө хүн бүхэнтэй хөгжилдөж, доргиж чаддаг хүнтэй та таарч байсан л биздээ? Ийм хүмүүс үдэшлэгийг чимж, жинхэнэ утгаар нь мэдрэхэд тусалдаг. Магадгүй үдэшлэг ийм хүмүүсийн ачаар амилдаг байх.

2. Чимээгүй тандагч

Тэд бүжиглэхгүй. Бас хэнтэй ч юу ч ярихгүй. Тэр хаа нэгтээ сандал дээр суунгаа уух юм шимж, бүгдийг ажиглаж байдаг. Ихэнхдээ хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлдэгийг нуух юун.

3. Өөр төрлийн хөгжим сонсохыг хүссэн ч найзыгаа дагаж орж ирсэн хүмүүс

Тэд бүх хүмүүсийн сонсож байгаагаас өөр хөгжим сонсохыг хүсдэг. Хааяа нэг хүссэн дуу нь явах ч дахиад л сонсохыг хүсээгүй хөгжим нь эхэлдэг. Урамгүй байдаг учраас энэ төрлийн хүмүүс бүжиглэхээс татгалздаг байна. Гэхдээ тун удахгүй болох "Silent Launch Party" нэгэн зэрэг гурван DJ сонсох боломжтой. Ийм ч учраас бүгд сонсохыг хүссэн хөгжмөө сонсож, бүжиглэж, цэнгэх боломжтой. Гол нь хэн ч сэтгэл дундуур буцахгүй! 

Дуучин ДЭЛГЭРМӨ... Хэн бичлэгэнд байгааг хараарай! Бид нартай хамт хөгжмийг мэдэрсэн !

Posted by Ulaanbaatar Passport on Wednesday, 14 June 2017

 

4. Хэтэрхий ойрхон зогсож, наалдаж бүжиглэдэг "эвгүй гар"

Юм л бол таны хойно, урд наалдаж зогсоод, хувийн орон зайг тань хүндлэх нь битгий хэл бүр дайрч давшилж бүжиглэдэг хүмүүс байдаг. 

5. Бусдаасаа түрүүлэн согтогч

Тэд дискон дээр ямагт ганцаараа хамгийн түрүүнд согтож, хамгийн түрүүнд тасарч унадаг. Нэг мэдэхэд тэд ямар нэгэн бүтэлгүй зүйлд орооцолдчихсон явж байдаг. Эсвэл бүх сайхан зүйлийг мэдэрч чадалгүй оргил үйл явдлуудыг алддаг.

6. Нэг хөдөлгөөнөө “үүрд” давтагч

Тэд өөрсдийн брэнд болсон онцгой хөдөлгөөнтэй. Бас түүнийгээ л давтан, ямар ч ая байсан зохицуулаад бүжиглэчихдэг. Олон хүний дунд та хөдөлгөөнөөр нь таньж, найзыгаа олж авдаг. Бас л давуу талтай зүйл шүү.

7. Тойрон бүжиглэх дуртай хүн

Тэд юу юугүй тойроод зогсчихдог. Хэн нэгнийг дунд нь гарч бүжиглэхийг хүлээн, өөрсдөө бүжиглэхгүй хэрнээ тойрог болоод зогсчихдог хүмүүс олон бий.

8. Сэтгэл гутралаа мартах гэсэн нэгэн

Ямар нэгэн хэцүү зүйл тохиолдоход хүмүүс тайвшрал, хөгжөөнийг өөр газраас хайдаг. Тийм ч учраас гунигтай, хэцүү байдлаа арилгахыг хүссэн хүмүүс дисконд их байдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд илүү гуниглах нь бий.

9. Селфичин

Тэд зогсоо зайгүй зураг авч байдаг. Найзуудынхаа, өөрийнхөө зургийг түмэн янзаар авч, бүжиглэхийнхээ хажуугаар зургаа янзалдаг гээд бод доо! Цагийг сайхан өнгөрүүлж байгаагаа бусдад мэдрүүлэх нь тэдэнд нэн чухал.

10. Цөөн хүмүүс, дотно мэдрэмжийг хайсан хүмүүс

Хэтэрхий олон хүнтэй, замбараагүй газар байх хүсэлгүй хүмүүс зөндөө. Тийм ч учраас жаахан дөлж, захаар явах хандлагатай хүмүүс их байдаг. Харин "Silent Launch Party" ердөө 250 хүнийг, зөвхөн урилгаар хүлээн авч оруулах болно.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
15
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.