Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сонгуулийн сурталчилгааны үсрэнгүй хөгжил: Гаднын эрлийзээс гадаадын шууд хөрөнгө оруулалт хүртэл


Гаднын, тэр дундаа хятадын эрлийз, хурлийзийн тухай нотлогдошгүй яриа хөөрөө үе үеийн сонгуульд нэр дэвшигчдийг дагадаг амьдралын жам гэлтэй болжээ. Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүн болох анхны сонгуульд хүч үзэж байхад ч хурлийзийн тухай яриа газар авч, ганган нэвтрүүлэг зурагтаар цацагдаж л байсан. Угаас монголчуудын урд хөршдөө дургүйлэхдэг тэр занг өлгөдөг сонгуулийн энэхүү хар ПИАР аргаа барсан хүний аминд орох тактик болоод удаж байна. МАН, АН, МАХН аль нь ч байсан ялгаагүй. Ялагдаж яваа нь эрлийзийн тухай ярьдаг!  

Тэгвэл өнгөрсөн жилээс хойш сонгуулийн сурталчилгаанд эрлийз, хурлийзийг ч бут ниргэх, цаг үеэ мэдэрсэн кампанит ажил бий болсныг та анзаарсан уу? Хэзээ ч нотлогддоггүй “цусны дэлгэрэнгүй шинжилгээ”-тэй харьцуулахад энэхүү кампанит ажлын үр дүнг ганцхан жилийн статистик барьж байгаад хэлчих боломжтой. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын үр дүн та бидний талх тарианы асуудлыг хөнддөг учраас монголчуудын сэтгэлд ойр тусаж байж ч мэднэ. Ямартай ч өнгөрсөн жилийн сонгуульд Монгол ардын нам үнэмлэхүй ялалт байгуулсны гол түлхүүр нь мэргэжлийн Засгийн газар байгуулах замаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татна гэсэн мөрийн хөтөлбөртэй яалт ч үгүй холбогддог. Тиймээс ч гадаадын хөрөнгө оруулалт энэ сонгуулийн үеэр чухал байр суурьтай хэвээр байгаа юм.  

М.Энхболд 

Эдийн засагчид болон бизнес эрхлэгчид М.Энхболдод бооцоогоо тавьжээ. Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш С.Дашдорж гэхэд л М.Энхболд Ерөнхийлөгч болсноор гадаадын хөрөнгө оруулагчид Монголд улс төрийн нөхцөл байдал тогтворжлоо гэж харж эхэлнэ гэдгийг фэйсбүүк хуудастаа тэмдэглэсэн байгааг та харж байна.
 

 
 
 Бизнес эрхлэгчид ч бас М.Энхболдыг улс төрийг тогтвортой байлгана гэдэгт итгэж буй бололтой. 
 



 М.Энхболдыг дэмжигчид нэг л зүйлд санал нийлж байгааг олон нийтийн сүлжээнээс та анзаарч болно. Тэр мундаг чадалтай эдийн засагчтаа биш, олон улсын тавцангаас арвин их хөрөнгө оруулалт татах чадвартайд ч биш юм. Ерөөсөө Х.Баттулгатай харьцуулахад зөв сонголт юм шүү гэсэн үзэл бодол давамгайлж байна. 
 

 

Х.Баттулга

Энэ сонгуульд гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай яриа хөөрөө эрчээ авсны хамгийн гол шалтгаан нь Х.Баттулга. Гэхдээ энэ нь түүнд ашигтай гэхээсээ рейтингийг нь унагаж буй хамгийн том хүчин зүйл болж байна.


Төмөр замын том хэрэгт татагдсан Х.Баттулгад гаднынхан хүртэл итгэж ядаад л. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Д.Трамптай харьцуулж нэг үзээд, ОУВС-гийн сорилт болно гэж тэмдэглээд. Хамгийн гол нь, итгэл муутай байгаагаа ил цагаан илэрхийлжээ. Түүнийг Ерөнхийлөгч болбол гадаадын хөрөнгө оруулалт Монголоос нисэн одох тухай нийтлэл www.bloomberg.com цахим хуудаст гарсан юм(ЭНД дарж уншина уу). Монголынх биш шүү. Олон улсын “Блүүмберг”-т. 

Үнэндээ тэр олны дунд хүлээн зөвшөөрөгдсөн том лидер. Давхар дээлээ тайлж байна гээд сайдын сэнтийг хэнэг ч үгүй хаяад явдаг шазруун эр. Гэхдээ энэ бүхэн нь улс төрийг тогтворжуулахаас илүүтэй хагаралдуулах магадлалтай гэж гаднынхан харж байгаа нь энэ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
43
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.