Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Улаанбаатар хотын албан ёсны хөтөч ном хэвлэгдэх гэж байна

Тус хөтөч ном нь А5 хэмжээтэй, 100 нүүртэй байх юм.


Олон орны жуулчид манай хотод оршин суугчдын нэгэн адил түвэггүй зорчиж чадахаар боллоо. Учир нь, энэ долдугаар сард Нийслэлийн Аялал Жуулчлалын газар /НАЖГ/-аас Нийслэл Масс Медиа ХХК-тай хамтран Улаанбаатар хотын албан ёсны хөтөч номыг англи хэлээр, олон улсын их хотуудын гарын авлагын жишгээр мэргэжлийн түвшинд гаргах гэж байна. Улаанбаатар хөтөч ном гадаадад ЭСЯ-даар, мөн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдээр үнэгүй тараагдаж, өнгө төрх, мэдээ мэдээллээрээ Монголыг зорих, орчин үеийн Улаанбаатартай танилцах сэдлийг жуулчдад төрүүлнэ.

Тус хөтөч ном нь А5 хэмжээтэй, 100 нүүртэй байх юм. НАЖГ нь нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг мэргэжлийн удирдлага, дэмжлэгээр хангах, нийслэлээ гадаад дотоодод сурталчлах чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм. Нийслэл Масс Медиа ХХК нь зургаан жил үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй Улаанбаатар хотын анхны үнэгүй тараагддаг хөтөч сэтгүүл Нийслэл guide-ийн хамт олон юм. 

Нийслэл guide сэтгүүл сар бүр 10 мянган хувь хэвлэгдэж, хот даяар 120 гаруй түгээлтийн цэгт хүрдэг цор ганц сэтгүүл гэдгийг уншигчид андахгүй. Тус сэтгүүлд нийслэлд болж буй шинэлэг үйл явдал, соёлын хөтөлбөр, онцлох үйлчилгээний газруудын танилцуулга, хотын түүхэн үгүүлэл зэрэг сонирхолтой контент багтдаг. Зургаан жилийн турш тасралтгүй хэвлэгдсэн Нийслэл guide-ийн архивт тулгуурлан Улаанбаатар хотын албан ёсны хөтөч ном шинэлэг шийдлээр жуулчдад хүрэх боломж бүрдсэн байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
29
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.