Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Гар утасны хамааралтай тэмцэх өвөрмөц 7 арга

Гадаад дотоодын хаанахын ч бай кафе, ресторанд ороход ухаалаг утас шагайгаад сууж байгаа хүмүүс л харагддаг.


Орчин үеийн хүмүүс нас хүйс, ажил төрөл ялгаагүй бүгд ухаалаг утасны хамааралд оржээ. Нийтийн унаа, хоолны газар, машин барьж явахдаа, тэр бүү хэл хайрын болзоон дээрээ ч тэд гар утсаа ухаад сууна. Тэгвэл тохиромжгүй газарт гар утсаа ашиглах нь бусад хүмүүст саад болж, зарим тохиолдолд аюул учруулах нь ч бий. Сүүлийн үед гар утасны хамааралтай тэмцэх олон арга гарч байна, тэдний заримаас нь толилуулья.

1. Мэссэж бичиж байгааг илрүүлдэг буу

Машин барьж явахдаа гар утсаараа мэссэж бичих гэж оролдох нь маш аюултай гэдгийг бүгд мэднэ. Их Британид жолоо барих үед гар утас хэрэглэхийг хориглодог бол АНУ-д мужаасаа шалтгаалаад өөр өөр. Америкийн ихэнх мужид утсаар ярихыг зөвшөөрдөг ч жолооны ард мэссэж бичихийг хатуу хориглодог. Гэвч мэссэж бичсэн эсэхийг нь баримттайгаар илрүүлэхэд хэцүү. Ингээд Виржини мужийн нэгэн компани “тусгай буу” санаачилжээ. Бууг машинд чиглүүлэхэд хурд хэмжигч шиг л жолооч гар утсаараа мессэж бичсэн эсэхийг нь мэдэх гэнэ.

2. Наргивал утасгүй нарги

Гадаад дотоодын хаанахын ч бай кафе, ресторанд ороход ухаалаг утас шагайгаад сууж байгаа хүмүүс л харагддаг. Хайрт хосууд болзоонд ирсэн мөртлөө өөрсдийн Facebook хуудсаа үзээд, инээж суух нь олонтаа. Ийм тэнэг байдалд хүрсэндээ бид өөрсдөө л буруутай. Тэгвэл Бразилийн зар сурталчилгааны “Fischer & Friends” компаниас тусгай стакан зохион бүтээж, гар утасны хамааралтай тэмцэж эхэлжээ. “Наргиж цэнгэх гэж ирсэн бол нарги, анд найзуудтайгаа амьд харилцаанд ор” гэсэн уриатай энэ стакан ёроолдоо тусгай хонхортой. Тэнд нь гар утсаа хийж байж л стакан босоо байдалд, доторхи шар айраг асгарахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл шар айргаа ууж дуустал утсаа салгаж чадахгүй болно.

3. “iPhone” баримал

Та гар утсаа гартаа барихгүй бол сэтгэл чинь амрахаа больсон бол таныг “NoPhone” хэмээх зүйл эмчилнэ. “NoPhone” яг л айпон шиг харагдаж, гарт барихад ч огт ялгаагүй. Гэхдээ энэ бол жирийн нэг баримал бөгөөд таны “хордсон” сэтгэлийг хуурах эмчилгээ юм. Зохион бүтээгчид бараагаа “Бодит ертөнцөөс таныг хэзээ ч салгахгүй, шинэ төхөөрөмж” гэж сурталчилж байна. NoPhone-г зохион бүтээсэн Голландын дизайнер Ингмар Ларсен анх тоглоом шоглоом болгон хийсэн ч хүмүүс ихэд сонирхон, захиалга өгөөд эхэлсэн тул нийтэд зориулан үйлдвэрлэж эхэлжээ.

4. Соёлтой болгох тоглоом

Сайхан хоолонд орж, найз нөхөдтэйгээ хууч хөөрөөд суух шиг сайхан зүйл гэж юу байх билээ. Даанч байн байн утас дуугараад, яриа таслах нь зовлонтой. Тэгвэл “Гар утасны овоо” нэртэй тоглоом энэ зовлонгоос та бүхнийг аварна. 2012 онд зохиогдсон энэ тоглоомны зорилго бол оройн зоогонд гар утас саад болохыг “эсэргүүцэх”. Хоолонд ирсэн зочид захиалгаа өгсөний дараа бүх утсаа цуглуулаад ширээний голд доош харуулан тавина. Дээр дээр нь овоолох тул “Гар утасны овоо” нэртэй. Бүх утас дуугарч байсан ч оройн хоол дуустал хэн нь ч авах ёсгүй. Тэсэхээ байгаад ухаалаг утсаа шүүрэн авсан этгээдэд тэр үдшийн хоолны төлбөр тооцоог хийлгүүлэхээр дүрмээ зохионо.

5. Эрхий хурууны оймс

2014 оны наймдугаар сар хүртэл DoSomething.org цахим хуудаснаас “Эрхий хурууны оймс” үнэгүй тарааж байлаа. Оймсны зорилго бол жолоо барьж байх үедээ гар утсаа оролдож, мэссэж бичүүлэхгүй байх.

6.Кинотеатрт утсаа ашиглаагүй бол урамшуулалтай

"Cinemark” кинотеатраас 2012 онд танхимд гар утас хэрэглэдэг үзэгчдийн эсрэг хэд хэдэн арга хэмжээ авсан. Кино эхлэнгүүт үзэгчдийг утсаа Cinemode дэглэмд оруулахыг хүснэ. Ингээд хэн нь үнэхээр утсаа хэрэглэхгүй байгааг тусгай программ хянана. Үнэхээр үгэнд орсон сайн хүүхэд бол дараагийн удаа ирэхдээ кино хөнгөлөлттэй үзнэ.

7. Ухаалаг утас хориглосон ресторан

Лос-Анжелес хотын "Bucato” хэмээх рестораны эзэн  Эван Функе ресторандаа мэссэж бичих, зураг авах, ярих гээд гар утасны бүх хэрэглээг хориглосон хүн. Ариун цэврийн өрөө шиг гар утасны тусгай өрөөтэй. Яагаад ийм хатуу хориг тавьснаа тэр “Хоол идэж байхдаа гар утас ашиглах нь хүний ходоодонд муу” гэж тайлбарласан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
Өчигдөр
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
Уржигдар
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
5
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.