Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Nikkei Asian Review: Өрсөлдөөн байхгүй бол Монголын шинэ нисэх буудал ХОГ БОЛНО


Ирэх жил Монголд шинэ нисэх онгоцны буудал нээлтээ хийнэ. Шинэ нисэх онгоцны буудлын төслийн нийт өртөг нь 580 сая ам.доллартай тэнцэж буй. Жилийн ДНБ нь ердөө 12 тэрбум ам.доллартай тэнцдэг, 3.1 сая хүн амтай Монгол Улсад дээрх хэмжээний төслийн хөрөнгө оруулалт нь их хэмжээтэйд тооцогдох юм. Уг хөрөнгө оруулалтад Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА оролцож байна. 

Гэрэл зураг: Reuters

Гэхдээ тус улсын Засгийн газар агаарын тээврийн зах зээлдээ либерал бодлого хэрэгжүүлж эхлэлгүй, төрийн өмчит МИАТ компанийг “Air Astana”, “Turkish Airlines” зэрэг өрсөлдөгчдөөс нь хамгаалж, эрхлүүлсээр байна. 

Өнгөрсөн жилийн байдлаар Улаанбаатарт нэг сая орчим зорчигч нисэх онгоцны буудалд буужээ. Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор энэ тоо гурван сая болж өсөх юм. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд 12 сая зорчигч хүлээн авах боломжтой болно. Нисэх онгоцны буудал нь нийслэл хотоос 50 километрийн зайд байрладаг. 

Монголын агаарын тээврийн зах зээл үлэмж хэмжээгээр томрох гэж байгаа боловч Засгийн газрын хязгаарлагдмал бодлого далавчийг нь тасалж байна. Олон улсын нислэгээр өнгөрсөн 2012 оноос хойш 800 мянган зорчигч зорчсон гэх тоон дүн бий. Гэтэл эрх баригчид Казахстаны “Air Astana” компанийг Улаанбаатар чиглэлийн нислэг үйлдэхийг хориглож, “Turkish Airlines”-ийг Истанбул-Улаанбаатарын чиглэлийн нислэгийн тоогоо олшруулах хүсэлтийг хүлээж авахгүй байгаа юм. 

Өнөөдрийн байдлаар туркчууд долоо хоногт 500 суудалтай онгоц хоёр улсын хооронд нисгэх зөвшөөрөлтэй. “Turkish Airlines” компани Улаанбаатар-Истанбул чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлж, суудлын тоог хоёр дахин нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа юм. Мөн гурван долоо хоногт нэг удаа Кыргызийн Бишкек хотоос Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх боломжтой байгаа гэнэ. 

Тэгтэл МИАТ-ийг хамгаалах үүднээс “Turkish Airlines” компанийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж байгаа юм. Туркчуудын нислэгийн тоо олширсноор МИАТ компанийн Европын бизнесийг, ялангуяа Германы зах зээлийг булаана гэж тооцож байгаа гэнэ. Энэ нутаг нь Монголын аялал жуулчлалыг тэтгэх Баруун Европын төв зах зээл юм. Мөн монголчуудын хувьд ч хамгийн их очдог газар нь аж. 

МИАТ компани “Air Astana”-гийн төлөвлөгөөнд ч мөн саад болжээ. Тус компани 2016 оны хоёрдугаар сард Астана-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх болсон тухайгаа зарлаж, тасалбараа борлуулж эхэлсэн. Гэтэл анхны нислэг үйлдэхээс ердөө хоёр долоо хоногийн өмнө “Air Astana” компани нислэгээ цуцалжээ. Энэ нь Монголын иргэний агаарын тээврийн газраас зөвшөөрөл өгөөгүй гэсэн шалтгаантай тухай тэд тайлбарласан юм. “Air Astana” компани зөвшөөрлөө 2017 оны эцэст өгөх байх гэсэн горьдлогын харцаар ширтэж буй боловч МИАТ-ийн эрх ашиг хөндөгдөж буйтай холбоотойгоор зөвшөөрөл өгөхгүй бололтой. 

“Air Astana” компани Европтой харьцангуй сайн холбоотой учраас МИАТ-ийн ОХУ болон Германы чиглэлийн нислэгтэй өрсөлдөх юм. “Turkish Airlines” компанийн хувьд Герман болон Европын олон оронтой хүчтэй холбоотой учраас Монгол-Герман, Монгол-Европын зах зээлд МИАТ-ийн хүчтэй өрсөлдөгч болно. 

МИАТ-ын хувьд Москвагаар дамжиж Берлин орох нислэг санал болгож байна. Улирлаасаа хамаарч Франкфурт руу нисэх нь бий. ОХУ-ын “Аэрофлот”-той хамтардгийн хувьд Европ руу нисэх нислэгтээ Москвагаар дамждаг. МИАТ болон “Аэрофлот” компани Монгол-Европын зах зээлд монополь байх хүсэлтэй байгаа нь анзаарагддаг. 

Зорчигчдын хувьд Монгол Европын чиглэлд нисэхэд өөр нэг сонголт бий. Энэ нь “Air China” эсвэл “Korean Air”-ийг сонгох замаар Бээжин болон Сөүлээр дамжин “Turkish Airlines”-ийн онгоцоор нисэх явдал юм. 

Эх сурвалж: www.asia.nikkei.com

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
2 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
17
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.