Хайх зүйлээ бичнэ үү

мин

Жулиан Ассанж “хоригдоод” 5 жил боллоо

Тэр энэ хугацаанд ЭСЯ-наас хаашаа ч гараагүй.


"WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд улстөрийн орогнол хүсэн, хаалгаар нь орсноос хойш яг таван жил өнгөрлөө. Тэр энэ хугацаанд ЭСЯ-наас хаашаа ч гараагүй. 2017 оны тавдугаар сарын 19-нд Шведийн Засгийн газраас түүний хүчирхийллийн хэргийн мөрдөлтийг зогсоосон ч тэр бас л гарч чадахгүй хэвээр байгаа. Учир нь АНУ, Их Британи гэсэн хоёр улс түүнийг баривчлах шийдвэр гаргасан.

Хаашаа ч гарч чадахгүй, хорионд мэт байгаа ч Ассанж “WikiLeaks”-ээ удирдсаар, Америкийн нууц албаны талаарх шинэ баримт дэлгэсээр байна.

Энэ хугацаанд түүний гол хань нь муур нь байсан.

Гэвч тэр “хорионд” байсан таван жилээ үр дүнгүй өнгөрүүлээгүй. Америкийн алдарт жүжигчин Памела Андерсонтой үерхэж, эрх чөлөөтэй болбол гэрлэх бодолтой байгаа гэнэ. Памела 49, Жулиан 45 настай.

Саяхан Памела Андерсон хайртдаа зориулан ил захидал бичсэнээ нийтэд дэлгэсэн. “Яагаад миний зүрх Жулиан Ассанжтай хамт байна вэ” хэмээх гарчигтай захидалд “Швед улс Жулианыг буруутгахаа болиод байхад яагаад түүнийг мөрдсөөр байна вэ? Тереза Мэй түүнийг ЭСЯ-нд “хориод”, гадагш гаргахгүй байна. Түүний улстөрийн карьер унах гэж байгаа болохоор Жулианыг ялж, бахаа хангах гэж байна. Тереза Мэй Лондонгийн алан хядлагын хохирогчдод туслаагүй, тэр ядуучуудыг тоодоггүй. Тэр шударга ёс, хууль ёсыг тоохгүй, Жулианыг хүн гэж үзэхгүй байна. Тереза Мэй бол түүхэн дэх хамгийн муу Ерөнхий сайд. Эрхэм Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон таны гэргий Брижитэд би хандаж байна. Та хоёрыг шинэ рестораныхаа нээлтэд урихын ялдамд Ассанжад улстөрийн орогнол өгөхийг хүсье. Жулиан Ассанж бол эр зоригтой хүн. Тийм болохоор би түүнд улам сэтгэл татагддаг. Би чамд хайртай. Памела” гэж бичжээ.

Памела Андерсон, Жулиан Ассанж нар найзлаад хагас жил болж байна. Харамсалтай нь тэд Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд л уулзахаас өөр аргагүй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Эрчүүдийн хэнд ч үнэлэгддэггүй 24 авьяас
2
3 цагийн өмнө
Сүмочид цалингаа голов
3
3 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
26
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.