Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хойд Солонгосоос чөлөөлөгдсөн америк оюутан нас баржээ

Гэвч залуу нутагтаа ирээд удсангүй, энэ сарын 19-нд Охайо мужийн Цинциннатигийн эмнэлэгт амьсгал хураасан байна.


Улс төрийн зурагт хуудас хулгайлахыг завдсан хэргээр 15 жилийн ял сонсоод байсан Америкийн оюутан Отто Фредерик Вомбиерийг Хойд Солонгосын Засгийн газраас энэ сарын 13-нд сулалсан билээ.

22 настай Отто 2015 оны 12 дугаар сарын 25-нд жуулчны шугамаар Пхеньянд очиж, шинэ жилийн баяраар “Янгакто” зочид буудлын хананд байсан сурталчилгааны зурагт хуудсыг хуулан авсан хэрэгт унасан.

Гэм буруугаа хүлээсэн тул түүнийг 2016 оны гуравдугаар сард 15 жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Гэвч түүний биеийн байдал эрс муудсан тул Хойд Солонгосын Засгийн газраас чөлөөлж, эх оронд нь хүлээлгэн өгсөн.

Гэвч залуу нутагтаа ирээд удсангүй, энэ сарын 19-нд Охайо мужийн Цинциннатигийн эмнэлэгт амьсгал хураасан байна. Отто Фредерик Вомбиерийн гэрбүлийнхэн “Хойд солонгосчууд манай хүүг эрүүдэн шүүж, тамлан зовоосон тул тэр нас барлаа. Эмч нар түүний тархи хүнд гэмтсэн байсан гэж оношилсон. Отто хэлсэн юм ойлгохгүй, юу ч хийж чадахгүй болсон байсан” гэж мэдэгдэл гаргасан.

Отто Фредерик Вомбиер шоронд бүтэн жил ухаангүй байсан бөгөөд солонгосчууд ямар эмчилгээ хийсэн нь тодорхойгүй. Түүнийг ботулизм өвчин тусаад нойрны эм ууснаас болж, бие нь муудсан гэж Пхеньян мэдэгдсэн ч гэрбүлийнхэн нь итгэхгүй байгаа.
Ерөнхийлөгч Дональд Трамп түүний гэрбүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлээд Хойд Солонгосын Засгийн газрыг хатуу ширүүн шүүмжилсэн. Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Залуугийн амь нас хохирсонд Хойд Солонгос хариуцлага хүлээх ёстой” гэж мэдэгдээд тус улсад хоригдож байгаа бусад гурван америк иргэнийг суллахыг шаардсан байна.
Пхеньяны их сургуульд ажиллаж байсан солонгос гаралтай америк иргэн Ким Хак Сон тавдугаар сард баривчлагдсан бол дөрөвдүгээр сард мөн тус сургуультай холбоотой байсан Ким Санг Док шоронд орсон. Мөн христосын шашны санваартан Ким Дон Чхоль гэсэн гурван солонгос гаралтай америк иргэн Хойд Солонгосын шоронд ял эдэлж байгаа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий Архангай аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойн барилдаанд түрүү...
2
4 цагийн өмнө
Л.Энхрийлэн жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
3
4 цагийн өмнө
Б.Хорлоодой жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
29
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.