Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

БОРООТОЙ өдөр хийж болох СОНИРХОЛТОЙ 15 зүйл

Танд бороотой өдөр хийж болох 15 зүйлийг санал болгож байна.


Бороотой гэхээр л уйтгартай, бүрхэг байх ёстой гэсэн үг биш шүү дээ. Тэгвэл танд бороотой өдөр хийж болох сонирхолтой 15 зүйлийг санал болгож байна.

1. Гэр бүлийнхэнтэйгээ тоглоом тоглож цагийг зугаатай өнгөрөө. Хөзөр, даалуу, шатар гээд юу ч байж болно. Эсвэл найзуудтайгаа интернетээр холбогдож компьютер тоглоом тоглож ч болно шүү дээ. Зүгээр л цагийг зугаатай өнгөрөөхийг хичээ.

2. Борооны дуслууд цонх даган урсахад бодлогширч, гунигт дурсамжаа сэдрээхийн оронд ном унших нь хамгийн тухтай ч байж мэднэ.  Зохиолын, уран зөгнөлт, ноу хау, яруу найргийн гээд л ямар төрлийн ном унших нь таны мэдэлд бий. 

3. Зүгээр л дулаан хөнжилдөө сайхан зүйлсийн талаар бодоод хэвтэж болно. Бодлоо бодит байдал дээр хэрэгжүүлэх нь таны амьдралдаа гаргасан хамгийн чухал шийдвэр байх ч юм бил үү.

4. Найзуудтайгаа дулаан газар орж суугаад хууч хөөр. Халуун кофе уунгаа элдвийг ярьж болно шүү дээ. Хийх юм юу ч байхгүй үед найзуудтайгаа л байх хамгийн жаргалтай байдаг.

5. Таалагддаг эмэгтэйтэйгээ болзоонд явж болох юм. Борооноор болзох нь романтик биш гэж үү? Бороотой өдрийг түүнтэйгээ хамт өнгөрөөхийг хичээгээрэй.

6. Уйдаж байгаа бол шинэ зүйл туршаад л үз. Та өөрийнхөө нууц чадварыг илрүүлчих ч юм билүү. Юу турших нь мэдээж таны дурын хэрэг. Танд амжилт хүсье.

7. Бороотой өдөр гэртээ кино үзэх ч сайхан шүү. Хайрттайгаа уянгын кино, эсвэл найзуудтайгаа "Бөгжний эзэн" кино эхлүүлж ч болох юм. Сонголт таных.

8. Гадаа бороотой үед гэр тань хичээлээ давтах тухтай орчин болох болно. Даалгавраа хийж, ойлгохгүй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхийг хичээгээрэй. 

9. Хол амьдарч буй ойр дотны хүмүүстэйгээ холбогдох нь муугүй санаа шүү. Гадаадад сурч буй найз нөхөд, хөдөө амьдардаг хамаатнууд гээд хэн ч байж болно. 

10. Асгаран орох бороон дунд зогсоод үзэх үү? Бороон дуслуудыг мэдэрч зогсох хааяа сайхан шүү дээ. Оюун бодлыг тань цэгцлэхэд ч тус болж магадгүй.

11. Дуртай хоолоо хийж идээрэй. Гараа гарган хоол хийж, элдвийн бодлуудаас түр зуур ч гэсэн ангижир. Чамгүй сайн тогооч гэж цоллуулж мэднэ шүү.

12. Дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ санаа тавихад гэмгүй. Биеэ хөгжүүлэхэд жаахан ч гэсэн цаг гаргаад үзээрэй. Сунгалт, амьсгалын дасгал ч байж болох л юм.

13. Дулаан хөнжлөө нөмрөн унт. Шиврэх борооны чимээ бүүвэйлээд л өгнө.

14. Дуртай дуунуудаа сонсон тайвшир. Дагаж дуулан уйтгар гунигтай бодлоосоо салахыг хичээ. 

15. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөгөөрэй. Дээр дурдсан зүйлүүдээс хамт хийж болох шүү дээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.