Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Гэрэг”-тэй зусах 6 шалтгаан


Гялтайх зүйлгүй ажлын уйтгартай ширээ, ууртай дарга, хямсгар харилцагчийг хаалганы цаана орхиж одмоор зун цаг. Хамтдаа зугтах уу. Тал талаас цуглах уу? Өөр өөрийн араншин, үзэл санаа, хэв маяг, харц, мөрөөдөл, янз донжоо тээн ирж нэгэн цэгт уулзая. Энэ цэг бол сэрүү татсан үзэсгэлэнгийн танхим, театр, кино, урлагтай яриа, хувцас загвар, үнэт эдлэл, гоо сайхны салон.., нартай хуртай зун цаг. “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаар Fashion&Beauty тусгай дугаартаа бүгдийг бүхэлд нь агууллаа.

“Загварлаг байхад мөнгөнөөс илүүтэй өөрийгөө таньсан байх нь чухал” гэж Tenger League ХХК-ийн СЕО Г.Уянга хэлж байна. “Фэйшн бол чиний худалдаж авч байгаа зүйл, харин түүгээр юу хийх вэ гэдэг нь стиль” гэсэн тодорхойлолтыг Bloomberg TV Mongolia-ийн хөтлөгч М.Дэлгэрмаа өгүүлэв. Таны гарт “Гэрэг fashion& beauty” очсон л бол энэ хэлэлцүүлгийн хүндэт зочин Та өөрөө байх болно.

 

Хувцас загварын тухай үзэл бодлоос гадна урлаг, киноны талаарх сонирхолтой нийтлэл, уншилгүй хоцорвол орчин цагаасаа сугарч үлдэж мэдэх ярилцлага хуудаснаас хуудаст Таныг хөтөлнө.

“Гэрэг”-ийн хамт олон контентын чанарыг чухалчилсаар ирсэн бодлогоо бичвэрийн чанартаа ямагт шингээн ирсэн билээ. Энэ удаа сэтгүүлийнхээ гэрэл зураг, загваруудын зураг авалтад хэр өндөр шалгуур тавьснаа уншигч Таны өмнө дэлгэж байгааг хүлээн авна уу. 

 

“Гэрэг fashion& beauty”дугаартай хамт зусах 6 шалтгаан:
•         Шангри-Ла Молл дахь брэндүүдийн зуны загварууд
•         Исенсо интерьерийн компанийн онцолж буй 4 стилийг дизайнер куратор   Б.Энэрэлийн зөвлөснөөр үзүүллээ
•         Versace брэндийн SS17 загварууд
•         Кино найруулагч С.Бямбатай хийсэн ярилцлага
•         Дизайнер Б.Номунгэрэлд тавьсан 50 асуултын хариу
•         Урлагтай яриа: МУЗ-с зохион байгуулж буй медиа урлагийн наадмын сурвалжлага

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
2
3 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
3
4 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
1
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.