Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

СОНГУУЛЬ өгч үзсэн хүний л ойлгох 16 МЭДРЭМЖ

Энэ бүгдийг сонгуулийн өдөр л мэдрэх боломжтой.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ердөө зургаан өдрийн дараа болох нь. Монголчууд тун удахгүй 5 дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Таны санал улс эх орны цаашдын амьдрал ямар байхад нөлөөлөх гол түлхүүр юм шүү. Бид өөрт байгаа энэхүү түлхүүрээр гурван хаалганы алийг нь онгойлгох вэ? Таныг саналаа өгөхөд бэлэн гэдэгт итгэлтэй байна.

Бороотой, цастай өдрүүд жирийн өдрүүдээс илүү онцгой байдаг шиг сонгуулийн өдөр ч гэсэн хүмүүст онцгой мэдрэмж төрүүлдэг билээ. Ингээд сонгууль өгч үзсэн хүний л ойлгох 16 мэдрэмжийг хүргэе.


1. Сонгуульд оролцож, саналаа өгөхдөө өөрийгөө насанд хүрснийг жинхэнэ утгаараа мэдэрнэ.

2. Саналаа өгч, иргэний үүргээ биелүүлж байгаа гэж бодохоор цаанаа л нэг сэтгэл хангалуун байх болно.

3. Иргэдийн төлөөлөл болохуйц итгэлт хүндээ санал өгөх нь мэдээж таатай.

4. Энэ өдөр сэрүүлэгний дуугаар сэрэх шаардлагагүй. Сонгуулийн өдөр бүх нийтийн амралтын өдөр шүү дээ. Гэхдээ саналаа өгөхөө мартуузай.

5. Гэр бүлийн гишүүд бүгд амардаг учраас гэртээ сайхан хоол, амттан хийж иддэг.

6. Томоо гэгчийн дэлгэцэнд харагдах өөрийнхөө зургийг хараад бараг л цочино. Гэхдээ ихэнх албаны зураг тийм л байдаг.

7. Өвөө эмээ, ахмад настнуудаа эмийн сан, банкинд дугаарлахыг бус улс эх орныхоо ирээдүйд хувь нэмрээ оруулан, санал өгч байгааг харахад сайхан мэдрэмж төрдөг.

8. Дэмжиж буй нэр дэвшигчээ өөртөө итгэлтэйгээр  сонгодог.

9. Сонгуулийн штабын ажилтнууд таныг их л хүндэтгэлтэйгээр угтан авах нь гарцаагүй.

10. Сонгууль өгч яваад, хөрштэйгөө тааралдан буу халахад муугүй шүү.

11. Оддын тоглолтыг задгай талбайд найзуудтайгаа үзэх шиг таатай зүйл үгүй.

12. Ялалт байгуулах нэр дэвшигчийн талаар бодож, догдолдог.

13. Үндэсний хувцасаараа гоёсон залуус сонгуулиа идэвхийлэн өгөхийг харах нь тухайн өдрийн хамгийн сайхан нь.

14. Насанд хүрснээ тунхаглан анх удаа сонгууль өгөх тэр мэдрэмж хэчнээн сайхан гэж санана.

15. Мэдээж сонгуулийн өдөр ирц хүрэх нь юунаас ч илүү чухал. 

16. Ирэх даваа гарагт сонгуульдаа идэвхтэй оролцож, ээлжит Төрийн тэргүүнээ сонгоорой! 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
6
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.