Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

В.Цой амьд, тэр өнөөдөр 55 нас хүрлээ

Тиймээ, тэр тамхилах гээд л гараад явсан юм.


Солонгос царайтай, солонгос нэртэй эгэл жирийн энэ залууг анх Борис Гребенщиков нээж байжээ. Удалгүй Виктор Цой багшаасаа давсан алдарт дуучин, од, домог болон хувирсан юм. Түүний жирийн боловч үнэн үгтэй дуунаас Орос орон өөрийгөө шинээр харан нээж, Цой хэмээх нэр Оросын хөгжмийн ертөнцийн оргилд үүрд мөнх гялалзах болсон. Түүнийг нас барсан гэдэгт алс тэртээ ерөөд онд итгэхэд хэцүү байсан, одоо ч хэцүү хэвээр. Викторын дуу өчигдөрхөн бичигдсэн мэт л цахим ертөнц, телевиз радиогоор одоо ч цууриатаж байна. Тиймээ, тэр амьд байгаа, тамхилах гээд л гараад явсан юм. Өнөөдөр Виктор Цой 55 нас хүрэх байлаа. Түүний амьдралын дүрмийг танилцуулья.

“Хүмүүс ижилхэн бодож чадахгүй ч нэг нэгнээ ойлгодог байх ёстой. Тэгэж байж л хүн гэж нэрлэгдэнэ шүү дээ”

“Миний сэтгэл зүрх дуунд минь шингэсэн. Харин би сайхан цаг ирнэ гэсэн итгэлээр амьдардаг”

“Би юунд ч харамсдаггүй. Хийсэн бүх үйлдлийнхээ хариуцлагыг хүлээдэг. Амьдрал сонирхолтой байх нь чухал. Өөр юу ч надад хэрэггүй”

“Надад худлаа ярихад би дургүй, гэхдээ үнэн зөвөөс бас залхаж байна”

“Хөгжим бол миний бүх юмаа золисолж, зориулж чадах цорын ганц зүйл”

“Бид маргааш хурдан болоосой гэж хүлээдэг байсан. Өдөр болгон шүү”

“Хүн болгон үг хэлэх эрхтэй. Мөн хүн болгон сонсох эсвэл сонсохгүй байх эрхтэй”

“Цонхны цаана бороо орж байна, гэхдээ би түүнд итгэхгүй байна”

“Өөрийгөө мэргэн түргэн гээд итгэчихсэн, бусдад юм заах гээд байдаг хүмүүс надад таалагддаггүй”

“Би ганцаараа байна. Гэхдээ энэ нь би ганцаардмал гэсэн үг биш”

“Хэрэв алхсан бол мөр байх ёстой. Хэрэв харанхуй байгаа юм бол гэрэл байх ёстой”
“Сайн зүйл хэзээд мууг ялдаг, харин тэвчээр бол самурайн сэлэмнээс илүү хүчтэй”

“Би эрх чөлөөтэй хүн. Яагаад гэвэл би бүх насаараа дуртай зүйлээ л хийж ирсэн”

“Бид эрт боловсорсон жимс. Тэгэхээр биднийг эхлээд иднэ гэсэн үг”

“Надад тухайн хүн сонирхолтой болохоос асуудлууд нь сонин биш. Хэн сайн идэж, хэн сайхан амьдарч, хэний байр илүү тансаг, хэн нь илүү баян гэдэг надад огт хамаагүй. Надад тэр хүн хэн бэ гэдэг л сонин”

“Хэрэв мал сүрэг байгаа бол малчин байх ёстой. Хэрэв бие байгаа бол сэтгэл байх ёстой”

“Халаасанд чинь хайрцаг тамхи байхад хамаг юм өнгөрчихөөгүй байна гэсэн үг”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
2
Уржигдар
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
3
3 өдрийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
14
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.