Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Гурван хүүхдэд зүрхний хүнд хэлбэрийн хагалгааг амжилттай хийлээ

БНСУ-аас хүүхдийн зүрхний мэс заслын 14 хүний бүрэлдэхүүнтэй баг иржээ.


БНСУ-ын “Сөүлийн их сургуулийн эмнэлэг”-ийн хүүхдийн зүрхний мэс заслын 14 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. 

Энэхүү мэс заслын багийг Хүүхдийн зүрхний мэс засалч, АУ-ны Доктор, профессор Ким Үнхан ахлан ирсэн ба хүүхдийн зүрхний мэс заслын эмч 4, сувилагч 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын  18-25-ны өдрүүдэд тус эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт ажиллах юм. 

Тухайн өдрүүдэд тус эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн эмч нартай хамтран Зүрхний төрөлхийн хавсарсан хүнд хэлбэрийн гажигтай нярай, бага насны, бага жинтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж нэн шаардлагатай тохиолдолд мэс засал эмчилгээг хийж байна. 
Одоогийн байдлаар нийт 60 хүүхдэд үзлэг, оношилгоо хийж, 3 хүүхдэд мэс заслын эмчилгээг амжилттай хийжээ.

Цаашид нийт 25 хүүхдэд үе шаттайгаар мэс засал, эмчилгээ хийх юм байна. Мөн ажлын төлөвлөгөөнд Улсын гуравдугаар төв зүрхний эмнэлгийн мэс заслын эмч нарт “Хүүхдийн зүрхний мэс засал”–ын чиглэлээр сургалт, семинарыг зохион байгуулна.

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь БНСУ-ын “Рафаэл” сантай 3 дахь жилдээ хамтран орчин үеийн дэвшилтэд анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Рафаэл” сан, Улсын гуравдугаар төв эмнэлгийн урилгаар тус баг ирж ажиллаж байгаа аж.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
3 өдрийн өмнө
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
27
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.