1 мин
85 настай Ц.Раднаа 400 метрийн гүйлтийн дэлхийн аварга боллоо
Польш улсын Торун хотноо энэ сарын 24-30-ны хооронд үргэлжилж буй хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ээс Монгол Улс шинэ аваргатай боллоо.
Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд хүчээ сорьсон манай улсын тамирчин Ц.Раднаа түрүүлсэн юм. Тэрээр 85 настай. Мөнгөн медалийг Японы тамирчин, 85 настай Танака Хиро хүртжээ. Тэмцээний бичлэгийг хүргэж байна.