Хайх зүйлээ бичнэ үү

мин

Арьс ширний байрыг шинэчлэн барина

Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 171 барилга бий.


Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 171 барилга бий. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж, шинэ орон сууц барих ажил үргэлжилсээр байна.

Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших арьс ширний нийтийн 10 дугаар байр нь хагас зуун жилийн насжилттай. Уг байрыг ашиглалтад орсон цагаас хойш засвар үйлчилгээ огт хийгдээгүй байна. Мөөгөнцөртсөн, газар хөдлөлтөд тэсвэргүй болж, дээвэр, туурга, хана нь цуурсан энэ байранд 70 гаруй иргэн амьдардаг аж. Хотын дарга өнгөрсөн сард оршин суугчидтай уулзах үеэрээ “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг дахин төлөвлөх ажлыг эрчимжүүлж, иргэдийн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарна.” гэж амласан. Энэ амлалт ажил болж өнөөдөр арьс ширний нийтийн 10 дугаар байрыг шинэчлэн барих эхний ээлжийн 40 айлын орон сууцны барилгын шав тавилаа.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Хийе гэвэл арга олддог, хийхгүй хүнд шалтаг олддог” гэдгийг онцлоод “Эхний ээлжинд 20 айлын 10 дугаар байрны суурин дээр 40 айлын 2 давхар орон сууц баригдана. Дараагийн ээлжинд мөн 40 айлын орон сууц ашиглалтад орно. Иргэд урд нь 16 ам метр байранд амьдардаг байсан бол шинэ төлөвлөлтөөр 24.32 ам метр бүхий угаалга, ариун цэврийн өрөөтэй, орчин үеийн тохилог орон сууцанд амьдрах боломжтой болох юм. Нийслэлийн зүгээс иргэдээ эрүүл аюулгүй тохилог орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж, хуучин байсан метр квадрат дээр нэмж 8.32 метр квадрат талбайг илүү өгч байна. Энэ ажил иргэдийн оролцоо дэмжлэгтэйгээр эхэлж байна.” хэмээлээ.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хэлэхдээ “Өргөдлийн байнгын хороонд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөж өгөх талаар иргэдээс маш олон өргөдөл гомдол ирдэг. Өнөөдрийн шав тавьж байгаа арьс ширний 10 дугаар байртай холбоотой санал хүсэлт, өргөдөл гомдол ч цөөнгүй ирсэн. Арваад жил шийдэгдээгүй энэ асуудлыг шийдэж, иргэдэд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч байгаа хотын дарга С.Батболд, түүний багийнханд талархал илэрхийлье.” гэсэн юм.

Арьс ширний нийтийн 10 дугаар байрыг шинэчлэн барих эхний ээлжийн 40 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчээр “Нью Биг Фиш Констракшн” ХХК ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
21
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.