Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Рио тинто” дараагийн Оюутолгойг Монголоос хайж байна

“Оюутолгой төслийн ойролцоо дахин өрөмдлөгийн ажил хийнэ гэдгээ баттай хэлж чадна” гэж “Turquoise hill resources”-ийн албаны хүн “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.


Уул уурхайн гигант “Рио тинто” (LON:RIO) болон түүний мэдлийн “Turquoise hill resources”(TSX:TRQ) хамтарч байгалийн асар их баялагтай Монголын говь цөлд дахин хайгуул хийж эхэлжээ. Монгол Улс нь сүүлийн үед гаднын хөрөнгө оруулалт татахаар чармайж буй юм. 

ОХУ болон БНХАУ-ын завсарт хавчуулагдсан, далайд гарцгүй Монгол Улс өнгөрсөн сард газар нутгийнхаа тав хуваасны нэг хэсэгтэй тэнцэх газарт хайгуул хийх боломжтой гэж мэдээлсэн байдаг. Энэ нь ОУВС-гийн урт хугацаат санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах гэж байсан үетэй нь давхацдаг. 

Монголын нийт ДНБ-ий 25 хувийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлдэг. Мөн нийт экспортын 80 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Шинжээчдийн үзэж буйгаар уул уурхайн хайгуулын ажлыг нэмэгдүүлснээр Азийн үндэстний ДНБ-ийг өсгөж, эдийн засгийг идэвхжүүлэх гэнэ. 

Монгол Улсын парламент саяхан “Рио тинто” зэрэг гаднын хөрөнгө оруулалттай компаниуд борлуулалтын орлогоо Монголын банкаар дамжуулах тухай хууль батласан. Гэхдээ хөрөнгө оруулагчдын шахалтаар энэ хуулийг түдгэлзүүлсэн юм.

“Оюутолгой төслийн ойролцоо дахин өрөмдлөгийн ажил хийнэ гэдгээ баттай хэлж чадна” гэж “Turquoise hill resources”-ийн Тони Шаффер гэх албаны хүн “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа саяхан дурджээ. 

“Рио тинто” компанийн мэдлийн “Turquoise hill resources” нь Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг. Үлдсэн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшиж байна. 

Оюутолгой нь тус улсын хамгийн том уул уурхайн төсөл юм. Монголд зэс, алт, нүүрсний гэхчлэнгээр амжилттай яваа өөр олон төсөл бий. Тухайлбал, Канадын “Erdene resources development”(TSX:ERD) компанийг нэрлэж болно. Тэд энэ оны эхээр их хэмжээний хөрөнгө оруулалт татсан. Мөн Австралийн “Занаду майнз”(ASX:XAM) компанийг ч нэрлэж болно. Тэд зэс алтны Хармагтай төслийг Монголд хэрэгжүүлдэг юм. 

Эх сурвалж: www.mining.com

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
33
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.