Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Г.Доржзодовын шинэ ярилцлагаас онцлох 13 эшлэл


 

1.    Намайг Доржзодов гэдэг. Дууддаг нэр л Болд байхгүй юу.

2.    МАН-тай ажиллалаа гээд надад наалдсан юм огт байдаггүй юм. 

3.    Би А.Ганбаатарын заавраар протокол хөтлөх болж уулзалтад байлцсан. Би протоколыг хялбарчлаад өөрийнхөө айпад дээрээ буулгасан юм. Уулзалтын бичлэг дээр Ц.Сандуй багаа танилцуулснаар яриагаа эхэлдэг. Тийм болохоор намайг энэ уулзалт дээр байх эсэхийг А.Ганбаатар, Ц.Сандуй нар шийдсэн.

4.    УИХ-ын 2016 оны сонгуулийг харахад олон нийтийг маш их вакумжуулж мэдээллийн тэнцвэргүй байдалд халтал байлгаж байх шиг санагдсан. Богино долгионы зуух шиг байхгүй юу. Дотор нь юм хийгээд долгионоор шарахтай л адил вакумжсан мэдээллийн орчинд хүн удахаар удирдууламтгай инстинкт нь ноёлох хандлагатай болж эхэлдэг. Энэ их битүү орчинд намуудын мэдээллийн дайн утгаа алдаж эхэлсэн.

5.    Тэдэнтэй хамт ажиллаж байхад А.Ганбаатар нь Ц.Сандуйгаа удирддаг юм шиг сэтгэгдэл төрсөн. 

6.    А.Ганбаатарын офисст очих бүрт байцаалтад юу юу нэмж хэлэх, юуг хасах гээд бүх үгийг заадаг байв. Намайг байцаалтад юу юу гэж хэлсэн тухай мэдээллийг А.Ганбаатар тэр дор нь мөрдөн байцаагчаас утсаар мэдчихдэг юм шиг байсан.

7.    Ц.Сандуй гүйх ёсгүй газраараа гүйж яваад сүрхий том үгтэй мэдэгдэл хийхдээ намаа тэр чигт нь “хутгалчихсан” шүү дээ. Тэр хүнд улстөрийн том алба хаших ямар ч ёсзүй, ур чадвар байхгүй.

8.    Ж.Мөнхбат угаасаа энэ хэдийгээ долдугаар сар гараад “нялгадна” л гэж хэлж байна лээ. НИТХ-ын даргын суудлыг нь аваад улстөрөөс энэ 2 нөхрөө хамтад нь зайлуулна гэж би ойлгосон.

9.    Сая долларыг төлөх хүн “Алтан Дорнод”-ын Ганболд. 

10.    Хүний эрхийнхэн намайг ил гар гэж зөвлөсний дагуу би ил гарч эхэлсэн шүү дээ. Хуучин ажлын арга барил ч юм уу, би бас нэг их ил байдаггүй байсан юм.

11.    Хэсэг хугацаанд өнөөдрөөс холдсоны дараа арай обьектив дүгнэлт надад өгөх байлгүй дээ.

12.     А.Ганбаатарыг нам дээрээ “амьтан" болсон гэдэг юм билээ. 

13.    Хөрөнгө чинээтэй айлын хоёр мангар пацаан харснаа авна гэж цамнахтай л адил аашлаад, эцэг эхийнхээ нүүрийг түлж өгч байгаа юм даа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Б.Баасанхүү жүдо бөхийн Азийн АШТ-д анх удаагаа түрүүллээ
2
3 цагийн өмнө
Б.Баасанхүү, Б.Эрхэмбаяр, Л.Энхрийлэн нар Азийн АШТ-д финалдлаа
3
3 цагийн өмнө
Дэлхийн аварга П.Орхон "Парис-2024" олимпын эрхээ авахад ганцхан даваа үлдлээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
31
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.