Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Starbucks" Монголд салбараа нээгээгүйн "ӨЧҮҮХЭН" ШАЛТГААН


Одоогоос дөрвөн жилийн өмнө “Starbucks Mongolia” гэсэн фэйсбүүкийн хуудас нээгдсэн юм. “Шангри-Ла” зочид буудал дөнгөж баригдаж эхэлсэн үе. Таван одтой тансаг зочид буудалд “Starbucks”-ын салбар нээгдэнэ гээд л шуугив. Зочид буудал хэдийнэ ашиглалтад орлоо. Харин мөнөөх “Starbucks” одоо хүртэл байдаггүй. Саяхан фэйсбүүкээр нэг залуу "Starbucks Mongolia" гэсэн хуурамч хуудас нээхэд хэдхэн хоногийн дотор 20000 хүн лайк даржээ. Хуурамч мэдээлэлд итгэдэг хар массыг тэр залуу дараа нь шоолсон байна билээ. Гэхдээ эндээс нэг зүйл харж болно. Монголчуудад "Starbucks" нээгдээсэй гэсэн эрэлт байна. Харин тэд биднийг яагаад сонирхдоггүй вэ?

Бидэнд мянган ам.доллараас үнэ нь эхэлдэг “Louis Vuitton”-оос эхлээд таван одтой тансаг зэрэглэлийн “Шангри-Ла” зочид буудал хүртэл байна. Тэдэнтэй зэрэгцүүлбэл энгийн л санагдах жирийн нэг кофе шоп Монголд яагаад салбараа нээхгүй байгаа нь хачирхалтай. 

Үүний хариултыг хувьцааны шинжээч Александр Бенард “Forbes” сэтгүүлд бичжээ. Тэрбээр хөгжиж буй жижиг зах зээлийн (frontier market) нэгдсэн тодорхойлолтыг эдийн засагчид олдоггүй гэдгийг сануулаад, “Starbucks” дээрх тодорхойлолтыг олсон бололтой гэсэн байна.

Дэлхий даяар  65 оронд “Starbucks” салбараа нээжээ. Тэгэхээр манайхыг оролцуулаад үлдсэн 164 орныг хөгжиж буй жижиг зах зээлтэй гэж тодорхойлж болох юм. Учир нь “Starbucks” дээрх зах зээлийг эрсдэлтэй гэж үзээд, салбараа нээдэггүй гэнэ. Тухайн орны иргэд өндөр үнэтэй кофенд мөнгө төлөх боломжтой юу гэдгээс эхлээд олон байршилд салбараа нээхийг чухалчилдаг аж. Тэгтэл Монголд Улаанбаатар хот гэсэн ганц л байршилд “Starbucks” салбараа нээх боломжтой байгаа нь хамгийн том дутагдалтай тал болж хувирчээ. Үндэстэн дамнасан корпорацийн хувьд ердөө ганц байршилд салбараа нээхийн тулд удирдлагын зардлаас эхлэлтэй олон зардлыг санхүүжүүлэхийг хүсдэггүй аж.

Тэгтэл түргэн хоолны сүлжээний "KFC", “Pizza hut” болон “Burger king”-ийн салбар манайд нээгдээд нэлээд удлаа шүү дээ. Амжилттай явааг нь үүдээр гартал дугаарласан үйлчлүүлэгчдийнх нь тооноос бэлээхэн харж болно. Дэлхийд тархсан түргэн хоолны сүлжээнүүд Монголд салбараа нээчихээд байхад, “Starbucks” яагаад болохгүй гэж. Найдвар тээсэн ийм асуултыг цээжиндээ тээсэн олон хүн бий.

Харин үүний эсрэг талд хүн амынх нь тал нь нийслэлдээ төвлөрчихсөн, бусад хот, аймгийн төв, сум, багаа хөгжүүлэхийг төдийлэн зорьдоггүй Монгол байгааг мартаж болохгүй. Тиймээс ч “Starbucks”-ын салбар Монголд мөддөө нээгдэхгүй бололтой. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Миягино дэвжээ Исэгахама дэвжээтэй нэгдлээ
2
16 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
3
17 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
4
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.