Хайх зүйлээ бичнэ үү

мин

Даниэль Дэй Льюс кино урлагаас ЗОДОГ ТАЙЛЖ буйгаа зарлалаа


Оскарын шагналт жүжигчин Даниэль Дэй Льюс “зодог тайлж”, ахиж кинонд тоглохгүй гэсэн шийдвэр гаргасан тухай түүний хэвлэлийн төлөөлөгч Лэсли Дарт “Variety” сэтгүүлж ярьсан байна. Өдгөө 60 настай Даниэль Дэй Люьс “Оскар” түүхэнд шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг гурван удаа гардсан цорын ганц хүн бөгөөд энэ оны сүүлчээр нээлтээ хийх “Phantom Thread” түүний хувьд сүүлийн кино нь байх аж.

“Тэр энэ хугацаанд өөртэй нь хамтран ажилласан бүх хүмүүс болоод дэмждэг фэнүүдээ талархаж буйгаа илэрхийлж байна. Энэ бол түүний хувийн шийдвэр бөгөөд ямар нэг хүн болоод үйл явдал нөлөөлөөгүй. Мөн тэр шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарлахыг хүсэхгүй байгаа” хэмээн Лэсли Дарт ярьжээ.

Даниэль Дэй Льюс 1989 онд “My left foot”, 2007 онд “There will be blood”, 2012 онд “Lincoln” кинонд бүтээсэн дүрээрээ “Оскар”-ын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг гардаж байсан бөгөөд “In the name of the Father”, “Gangs of New York” нэр дэвшиж байсан юм.

Тэр 40 жилийн турш кино урлагт зүтгэхдээ үзэгчдийн болоод шүүмжлэгчдийн магтаалыг хүртсэн маш олон дүр бүтээсэн. Даниэль Дэй Льюс залуудаа жижиг театруудад голцуу Шекспирийн жүжгүүдэд тоглож байгаад 1982 онд “Gandhi” кинонд дүр бүтээснээрээ олны хараанд өртсөн байдаг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
16 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
17 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
23 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
9
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.