Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүмүүсийг СОРОНЗ мэт татдаг ХӨГЖМИЙН томоохон 8 фестиваль

Та аль фестивальд нь хамгийн дуртай вэ?


Хөгжим сонирхогчдодоо зориулан хамгийн том, хамгийн "күүл" хөгжмийн фестивалиудын мэдээллийг танилцуулъя.

1. "Coachella"

Жил бүрийн дөрөвдүгээр сард Калифорни мужийн Индио хотод зохиогддог "Coachella" нь Америк  төдийгүй дэлхийн хамгийн том хөгжмийн фестиваль юм. "Coachella"-г загварлаг хувцас, цэцгэн титэм, урлаг, соёлын ододгүйгээр төсөөлөх аргагүй юм. 

2. "Tommorrowland"

Бельгийн Бүүм хотноо зохиогддог тус фестиваль нь долдугаар сарын 21-30-ны хооронд бүтэн долоо хоног үргэлжилдэг. Хамгийн алдартай электроник хөгжмийн наадам бөгөөд, дискодох дуртай хүн бүрт нээлттэй. Зуу зуун шилдэг DJ нар хүрэлцэн ирж, талбайг доргиодог ба эдгээрт DJ Тиесто, Дэвид Гетта нар багтжээ. 

3. "Exit"

Долдугаар сарын 6-9-нд Сербийн Новисад хотод зохиогддог байна. 2000 оноос эхлэн зохиогдсон тус фестиваль нь элекро, рок, хиппи, рэгги, хип хоп, метал, панк зэрэг бүх төрлийн хөгжмийг нэг дор сонсох боломж олгодгоороо онцлогтой. 

4. "Splendour in the Grass" 

Байрон Бей  хотод  долдугаар сарын 21-23 ны хооронд зохиогддог Австралийн хамгийн том хөгжмийн фестиваль юм. Энэ жилийн Headline буюу голлох уран бүтээлчээр  "The XX", "Sigur ros " зэрэг хамтлаг тоглохоор болжээ. 

5. "Fuji Rock"

"Fuji Rock" нь Азийн хамгийн том амьд хөгжмийн фестиваль бөгөөд 1997 оноос эхтэй. Нийгата  мужид  долдугаар сарын сүүл үеэр  зохиогддог ба цэвэр агаарт, байгалийн үзэгслэнт тогтоцыг  ажиглахын сацуу азийн болон дэлхийн алдартай хамтлаг, дуучин, Dj нарын уран бүтээлттэй  танилцах боломжтой. 

6."Rock in Rio"

Бразил, Португали, Испани, АНУ зэрэг улсын томоохон хотуудаар тив дамнан зохиогддог хамгийн өргөн цар хүрээтэй фестиваль юм.

7. "Mawazine"

Морроко улсын Рабат хотод тавдугаар сарын 12-20 ний хооронд зохион байгуулагддаг Африк тивийн хамгийн том хөгжмийн фестиваль. 

8. "Playtime"

Монголын хамгийн том амьд хөгжмийн фестиваль болох "Playtime"  нь 2002  оноос хойш жил бүр тасралтгүй зохиогдсоор ирсэн билээ.Тус фестивальд Монголын болон гадаадын томоохон хамтлаг дуучид уран бүтээлээ хүргэдэг. Энэ жил наадмын эхний өдрийн голлох уран бүтээлчээр Японы алдарт "The Fin"  хамтлаг хүрэлцэн ирж буй юм. Тус наадам ирэх сарын 7-9-нд "Монгол Шилтгээн"-д болно.  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Норвегийн алдарт "Blood Red Throne" хамтлаг Монголд тоглолтоо хийнэ
2
3 өдрийн өмнө
D.O Ази тивээр аялан тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн шүлгээр бүтэж, бидний сэтгэл зүрхийг эзэмдсэн ТАВАН дуу
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
31
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.