Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хажуугийн хатингаралт хатуурал өвчин туссан алдартнууд

Дэлхий даяараа нэгдсэн “Ice Bucket Challenge” флешмоб нь энэ өвчнийг эмчлэх арга олоход хөрөнгө мөнгө босгох зорилготой байсан юм.


Жил бүрийн зургаадугаар сарын 21-нд хажуугийн хатингаралт хатуурал буюу Amyotrophic lateral sclerosis (ALS) өвчтэй хүмүүсийг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг билээ. Хэрэв та санаж байгаа бол 2014 онд дэлхий даяараа нэгдсэн “Ice Bucket Challenge” флешмоб нь энэ хүнд өвчнийг эмчлэх арга олоход хөрөнгө мөнгө босгох зорилготой байсан юм. Тэр үед интернетэд хүйтэн ус асгаж байгаа 17 сая бичлэг тавигдсан. Марк Цукерберг, Криштиану Роналду, Бенедикт Камбербетч нарын алдартнуудаас гадна жирийн оюутан, ажилчид ч бүгд энэ аяныг дэмжсэн. ALS өвчний эсрэг олон улсын холбооны мэдээгээр “Ice Bucket Challenge” арга хэмжээний үр дүнд 220 сая доллар босгож чадсан юм. Хажуугийн хатингаралт хатуурал өвчнөөр олон алдартан өвдөж байсан. Тэдний заримыг танилцуулья.

Стивен Хокинг

Их Британийн алдарт физикч Хокинг нэгдүгээр сард 75 нас хүрсэн. Үүнээс 50 жилийг нь тэр энэ өвчинтэй тэмцэж өнгөрүүлсэн. Энэ бол хажуугийн хатингаралт хатууралтай хүн хамгийн удаан амьдарсан рекорд юм.

Лу Гериг (1903-1941)

1930-аад оны үеийн алдарт бейсболч Гериг Америкийн ард түмний баатар болсон тамирчин байлаа. 1939 онд тэр ALS туссанаа зарлахад АНУ тэр чигээрээ уй гашууд автсан юм. Тэр үеэс хойш Америк, Канад зэрэг оронд хажуугийн хатингаралт хатуурал өвчнийг Лу Геригийн өвчин гэж нэрлэдэг болсон.

Мао Зэ Дун (1893-1976)

Хятадын КН-ын удирдагч Мао “Их үсрэлт”, “Соёлын хувьсгал” гээд олон зүйл санаачилсан хүн. 1974 онд 80 настайдаа хажуугийн хатингаралт хатуурал өвчин туссанаа мэдсэн тэрбээр хоёр жилийн дараа зүрхний шигдээсээр нас барсан.

Нэнси Райдер (голд нь)

Холливудын хамгийн амжилттай агентийн нэг Нэнси 2014 оны наймдугаар сард энэ өвчнийг туссанаа мэдсэн, одоо ярьж чадахгүй. Түүнтэй Майкл Жей Фокс, Рене Зельвегер,  Леонардо ди Каприо нар хамтран ажиллаж байлаа.

Дмитрий Шостакович (1906-1975)

Агуу хөгжмийн зохиолч мөн л хажуугийн хатингаралт хатууралтай байсан. Гэхдээ Мао Зэ Дуны адил зүрхний шигдээсээр өөд болсон.

Стефано Боргоново (1964-2013)

Янз бүрийн судалгаанаас үзэхэд хөлбөмбөгчид ALS өвчин тусах магадлал өндөр байдаг нь батлагджээ. 1973 оноос хойш нийт 51 хөлбөмбөгч энэ өвчнөөр хорвоог орхисон. “Милан”, “Фиорентина” багуудад тоглож явсан довтлогч Стефано Боргоново энэ өвчинтэй долоон жил амьдарсан.

Жейсон Беккер

Америкийн хөгжмийн зохиолч, гитарчин Беккерийг 20 настайд нь эмч нар хажуугийн хатингаралт хатууралтай гэж оношилсон. Одоо 48 настай Жейсон үсэг бичсэн тусгай самбарын тусламжтайгаар хүнтэй харьцдаг.

Фернандо Риксен

Голландын шигшээ багийн тоглогч асан 40 настай Фернандо Риксен энэ өвчинтэй тэмцсээр байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
17 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
17 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
28
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.