Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Startup Mongolia: Гарааны бизнесийн гол хөтөч

Монголын стартап орчинд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Startup Mongolia” байгууллагыг онцлож байна.


Хэрвээ та анзаарсан бол сүүлийн жилүүдэд “стартап”, “энтрепренер” гэх үгс монгол залуусын дунд түгээмэл хэрэглэгддэг боллоо. Тэгвэл монгол хэлний үгийн санд орж ирсэн энэ үгс чухам юуг илэрхийлээд байна вэ?

“Бүтээгдэхүүн үйлчилгээ нь онилсон зах зээл дээрээ 100% байршиж, хөлөө олж амжаагүй байгаа төлөвшлийн үеийн компанийг ингэж нэрлээд байгаа юм” хэмээн “Startup Mongolia” ТББ-ийн Ерөнхий менежер, “CallPro” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Идэр-Од тодорхойлсон юм. Бид энэ удаа Монголын стартап орчинд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Startup Mongolia” байгууллагыг онцлохоор бэлтгэлээ.

“Startup Mongolia” нь Дэлхий даяар сүлжээтэй, олон улсын хурдасгуур хөтөлбөрүүдээр дамжуулан Монгол Улсын стартап экосистемийг хөгжүүлэх зорилготойгоор 2011 онд байгуулагджээ. Энэ хугацаанд тэд 230 гаруй үйл ажиллагаа зохион байгуулж, 400 гаруй стартап төслийг дэмжиж ажилласан байна. Та энэ байгууллагыг долоо хоног бүр шинэ бизнесийн санаа гаргасан багуудын хооронд явуулдаг “Startup Weekend” болон гарааны бизнесээ амжилттай авч яваа үүсгэн байгуулагчдыг урьж, бизнесийн санаагаа хэрхэн олсон, стартап компани эхлүүлэхэд сэтгэл санаа болоод санхүүгийн нөхцөл байдал ямар байсан тухай туршлагаас хуваалцдаг “Гарааны бизнес” цуврал нэвтрүүлгээр сайн мэдэх нь гарцаагүй. Тэгвэл энэ байгууллагын онцлох таван үйл ажиллагааг танилцуулъя.

Startup weekend

Хоёр хоногийн турш мэргэжлийн зөвлөгчид буюу менторуудын тусламжтай бизнесийн санаагаа хөгжүүлж, төсөл хэрэгжүүлдэг энэхүү үйл ажиллагаа нь дэлхийн 130 орны 800 хотод улирал бүр тогтмол зохион байгуулагддаг олон улсын сүлжээ хөтөлбөр юм. Энэ үйл ажиллагаа 2011 оноос хойш Мэдээлэл технологийн үндэсний паркт амралтын өдрүүдэд зохион байгуулагдсаар иржээ. Эндээс олон сонирхолтой төсөл, бизнесийн санаа төрөн гарсан юм.

Design Thinking

АНУ-ын Стэнфордын их сургуулиас боловсруулсан хувь хүн, ажилтны бүтээлч ажиллагаа, ашигтай шийдэл олох чадварыг хөгжүүлэх үр дүнтэй, богино хэмжээний хөтөлбөр юм. Энэхүү арга барилыг ашигладаг байсан технологийн компаниуд анх хулгана, “iPhone” зэрэг зохион бүтээлтүүдийг хийсэн байна.

Startup Grind

Монголын салбар бүрийн бизнесийн лидерүүдийг зочноор урьж залууст туршлага, мэдлэгээсээ хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлдэг байна. Өнгөрсөн онд “Мон Уран” компанийн захирал Б.Наранхүү, “Юнител” группийн захирал Р.Ганболд, “UFC” группийн захирал О.Амартүвшин, “Нарантуул” ХХК-ийн Ш.Сайхансамбуу зэрэг Монголын нэртэй бизнесмэнүүд энэ хөтөлбөрт оролцож байв.

Drink Entrepreneurs

Танилын хүрээгээ нэмж, бусадтай шинэ санаа, турш солилцох стартап бизнес эхлүүлэхэд хамгийн чухал зүйлсийн нэг бол нэтворкинг арга хэмжээнүүд байдаг. “Drink entrepreneurs” арга хэмжээ нь стартап бизнес эрхлэгчдийг холбох зорилготой бөгөөд энд ирснээр амжилттай энтрепренерүүдээс суралцах, танилын хүрээгээ нэмэгдүүлэх, ажлын стрессээ тайлах боломжтой.

Green nation challenge

Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээ нь улсын ногоон хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ төсөл нь Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт хотуудад тулгамдаж буй ногоон хөгжлийн асуудлуудыг технологид суурилсан шинэлэг аргаар шийдвэрлэж, технологийн гарааны бизнесүүдийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байгаа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
41
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.