Хайх зүйлээ бичнэ үү

мин

Баянгол дүүргийн ахмадууд шинэ эмнэлэгтэй боллоо

Тус эмнэлэг нь 60 ортой аж.


Нийслэлийн Баянгол дүүрэгт ахмад настны нөхөн сэргээх эмчилгээний 60 ор бүхий хүчин чадалтай шинэ эмнэлгийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол эрүүл мэндийн төвийн дарга Д.Батжаргал болон эмч, сувилагч иргэдийн төлөөлөл  оролцлоо. 

Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар уг эмнэлгийг барьж, ашиглалтад оруулснаар ахмад настанд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх бүрэн боломжтой болж байна. Энэ үеэр нийслэлийн удирдлагуудын зүгээс ахмад настнуудынхаа эрүүл мэндэд ихээхэн анхаарал хандуулж байгаа нь өнөөдөр нээлтээ хийсэн шинэ эмнэлгээс харагдаж байна хэмээн дүүргийн иргэд сайшааж байв.

Ахмад настны нөхөн сэргээх эмнэлгийн хувьд дотор, мэдрэл, уламжлалт эмчилгээний тасгийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах юм байна. Мөн энэ онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ерөнхий мэс заслын болон гэмтлийн тасгийг байгуулахаар санхүүжилтыг нь шийдвэрлэж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар болсон байна.

Цаашид ахмад настны нөхөн сэргээх эмнэлгийн дэргэд хүүхдийн 60 ортой эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нийслэлийн томоохон дүүргийн нэгд тооцогддог Баянгол дүүрэг нь 23387 ахмад настантай бөгөөд Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлэгсдийн 50-60 хувийг ахмад настан эзэлдэг аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
2024.04.18
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
2024.04.17
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
14
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.