Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сонгууль-2017: Нэр дэвшигчдийн АХМАД үеийнхэнд зориулсан ОНЦЛОХ амлалтууд

Тэд юу амлав?


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшиж буй МАН-ын М.Энхболд, АН-ын Х.Баттулга, МАХН-ын С.Ганбаатар нарын мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудыг сонирхолтой, ойлгомжтой байдлаар цуврал болгон хүргэж байна. Цувралынхаа энэ удаагийн дугаарыг “Тэд АХМАД үеийнхэнд юу амлав?” сэдвийн хүрээнд бэлдлээ.  

  • Өндөр настан, нийгмийн эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын талаарх Засгийн газрын бодлогыг  дэмжиж, монгол хүний үнэ цэнийг хадгална.
  • УИХ-аас саяхан Ахмад настны тухай хуулийг баталсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Ахмад настанд өмнө үзүүлж байсан хөнгөлөлт үйлчилгээг үргэлжлүүлэн олгож, шинэ төрлийн үйлчилгээ, дэмжлэг туслалцаа үзүүлэх зарчмыг баримтална. Үүнд ахмад настанд мэдээлэл, зөвлөгөө, сургалтын үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, хүнс тэжээлийн дэмжлэг, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ зэрэг багц дэмжлэг тусламж багтаж байна. 
  • Алдар цолтон ахмад настнуудад үзүүлэх нэмэгдэл тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийг өнөөгийн түвшингээс дордуулахгүй байх зарчим баримтална.

  • Ахмадын туршлага, идэрчүүдийн зүтгэл, залуусын тэмүүллийг уялдуулан холбож, мэдлэг туршлагаа солилцон, бие биеэ дэмждэг тогтолцоо бий болгох бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.
  • Хүн амын зорилтот бүлгүүдэд нийгмийн халамжийн үйлчилгээг үр өгөөжтэйгээр хүргэх бодлогыг хэрэгжүүлэх, Монгол хүний дундаж наслалт, физиологи, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр эрхлэлтийн байдлаас хамааруулан өндөр насны тэтгэвэр авах бололцоог баталгаатай хангах тал дээр анхаарана.
  • Ахмад настны цагийн хөдөлмөр эрхлэх боломжийг сайн дурын үндсэн дээр сонголтоор бий болгох, залууст ажлын дадлага, туршлага, мэргэжлийн ур чадвараа өвлүүлэх чиглэлийн бодлого, санаачилгыг дэмжинэ.
  • Ахмад настны оношилгоо, эмчилгээ, сувиллын дагнасан сэргээн засах болон сувилахуйн үйлчилгээг хөгжүүлэх, хувийн хэвшлийн асрамжийн газар байгуулах бодлого, санаачилгыг дэмжинэ.

  • Би ард түмнээ ажилтай, орлоготой болгохын төлөө биеийн амрыг харалгүй зүтгэнэ. Ирээдүй хойчийн залуусаа илүү өндөр боловсролтой болгоно. Ахмад үеийнхнээ хайрлан халамжилна. “Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ” хэмээх эрхэм зарчмын дагуу өнөөгийн туурга тусгаар улсыг та бидэнд бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн ахмадуудынхаа ач, буяныг санан хариулж тэдний тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг шинэ шатанд гарган шийдвэрлэнэ. 
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
47
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.