Хайх зүйлээ бичнэ үү

мин

Валютын захыг хөгжүүлэхэд БНСУ-ын Төв банктай хамтран ажиллана

Төслийн багийнхан Монгол Улсад валютын захыг хөгжүүлэх стратегийг тодорхойлно.


Монголбанк БНСУ-ын Төв банкны “Knowledge Partnership Program”-ын хүрээнд “Монгол Улсын гадаад валютын захын тогтолцоо, дэд бүтцийг хөгжүүлэх нь” сэдэвт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болоод байна. Уг хөтөлбөр нь энэ онд хэрэгжиж дуусах бөгөөд Монголбанкны Тамгын газар, Мөнгөний бодлогын газар, Зах зээлийн газар  БНСУ-ын  Төв банк, Сөүлийн их сургууль, Донгүг их сургууль, Синхай их сургуулийн эрдэмтэд болон Солонгосын санхүүгийн судалгааны төв хамтран хэрэгжүүлэх юм. Төслийн багийнхан Монгол Улсад валютын захыг хөгжүүлэх стратегийг тодорхойлно. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахаар Монголбанк болон Солонгосын Төв банк хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол болжээ. 

Ёслолын ажиллагаанд БНСУ-ын Төв банкны Гадаад харилцааны хэлтсийн дэд захирал Ки Сан Жанг, “Knowledge Partnership Program”-ын гүйцэтгэх захирал Ким Хюн Жонг, Монголбанкны Тамгын газрын захирал А.Энхжин, Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа болон холбогдох албаны хүмүүс оролцов. Энэ үеэр хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах гэрээнд Монголбанкны Тамгын газрын захирал А.Энхжин, БНСУ-ын Төв банкны Гадаад харилцааны хэлтсийн дэд захирал Ки Сан Жанг нар гарын үсэг зурав.
 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
1
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.