Хайх зүйлээ бичнэ үү

мин

С.Ганбаатарын 50 сая воны хэргийг шүүхээс дутуу шалгасан гэж үзлээ

Шүүх тус хэргийг буцаав.


Цагдаагийн Ерөнхий газраас өчигдөр МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар гадаадын иргэнээс 50 сая воны хандив авч буй бичлэгийг эвлүүлэг биш хэмээн үзэж, шүүхийн байгууллагад шилжүүлснээ мэдэгдсэн.

Энэ хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан боловч хэргийг дутуу шалгасан гэсэн үндэслэлээр шүүх буцаасан талаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ. 

Энэ талаар Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэхдээ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэргийг цагдаагийн байгууллагад буцаалаа.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4-т заасныг зөрчсөн тухай хүсэлт, гомдлыг шалгаж, хянан шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд захиргааны зөрчлийн материал хүргүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4-т заасныг зөрчсөн тухай гомдлыг МАХН-ын Гишүүд дэмжигчдийн Холбоо, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, иргэн Б.Баасанжаргал нар Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан байна. Уг гомдлыг цагдаагийн байгууллага шалгаад шүүхэд шилжүүлсэн.

Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан хүсэлт, гомдлыг шалгаж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн захиргааны зөрчлийн материалыг хүлээн аваад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 18 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг дутуу шалгасан, Шүүгчийн захирамжид дурьдсан асуудлуудыг нэмж шалгуулахаар даалгавар өгч Цагдаагийн байгууллагад буцаан шийдвэрлэсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
35
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.