Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Маргааш Монголд АНХ УДАА "Silent Launch Party" болох гэж байна

Та бэлэн үү?


МОНГОЛД АНХ УДАА ЕРДӨӨ 250 ХҮН ЗӨВХӨН УРИЛГААР дуу хөгжмийг жинхэнэ утгаар нь мэдрэх болно. "Ulaanbaatar Passport"-ын хамт олон нэг жилийн ойгоо тохиолдуулж энэ зуны нэгэн том гэнэтийн бэлгийг барихаар төлөвлөж байсан нь "Silent Launch Party" билээ. Харин бидний хүсэн хүлээсэн мөч хаяанд ирээд байна. "Silent Launch Party" энэ бямба гарагт буюу 6 дугаар сарын 24-нд ASEM club house-т 20 цагаас болох аж.

Урилганд багтсан зүйлстэй танилцана уу!

1. Мэдээж та 3 DJ-г нэгэн зэрэг чихэвчний сувгаа солин сонсох боломжтой. 3 өөр өнгөөр та аль сувгийг сонсож буйгаа мэдэх боломжтой.

2. Идэх, уух зүйлс багтсан. Пиво, коктэйл, амтат хоол зэрэг байх болно. Албан ёсны спонсор Heineken.

3. Таныг Asem Villa Mongolia-д ирэхэд The Jazz Train хамтлаг тоглох болно. Таны 250 гайхалтай хүмүүстэй танилцах боломж. Нэрийн хуудсуудаа авчирахыг зөвлөе.

4. Автобус 6 цагт Orchlon International School сургуулийн урд байрлах болно. Автобусаар үйлчлүүлж байгаа хүмүүст ПИВО, УНДАА, УС гэх мэтээр үйлчлэх болно.

HENZA, Bodikhuu, Enkoolion нар нэгэн зэрэг сетээ тоглож, та өөрийн хүссэнээ сонсон, дуу хөгжмийг урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүйгээрээ мэдрэх боломжтой. "Ulaanbaatar Passport"-ын тусгайлан захиж авчирсан чихэвч 3 өнгөөр асах ба өнгө бүр өөр DJ-н хөгжмийг илтгэнэ. 

Маргааш таны төсөөлөөгүй олон сонирхолтой үйл явдал болох болно. Дуу хөгжмийг мэдэрч, хүмүүстэй танилцаж, цагийг байж болох хамгийн күүл байдлаар өнгөрүүлэхдээ та бэлдээрэй.

 

ХӨГЖМИЙГ ӨӨРӨӨР МЭДРЭХ 250 ЗАЛУУС УУЛЗАХАД ОЙРТСООР БАЙНА! ТА БЭЛЭН ҮҮ?

Posted by Ulaanbaatar Passport on Tuesday, 20 June 2017

 

Нэгэнт л party учраас идэж уух нь ойлгомжтой. Хэрхэн очиж, яаж буцаж ирэх тал дээр асуудалгүй гэдгийг та анзаарсна биз ээ. Автобусны хүргэлт, авалтын үйлчилгээг тэд урилганд тань үнэ төлбөргүй багтааж өгсөн байгаа.

ХУД-ийн Орчлон сургуулийн гадаанаас 18:30-19:30 цагийн хооронд АСЕМ руу автобусууд явах ба буцаж ирэхдээ мөн автобусаар ирж болно. Та энэ тухай мэдээллийг 88090303 дугаараас сураглаарай.

ТА БҮХЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУВААРЬТАЙ ТАНИЛЦАЖ, ЦАГАА ЗОХИЦУУЛААРАЙ.

• 7:00 / БҮРТГЭЛ НЭЭГДЭХ

• 7:00-9:20 / БҮРТГЭЛ ДУУСЧ ЧИХЭВЧҮҮДЭЭ АВСАН БАЙХ (ИДЭХ, УУХ ЗҮЙЛС БАГТСАН)

• 9:20-10:00 / ЭХНИЙ ХЭСЭГ

• 10:00-11:00 / ТЭМЦЭЭН

• 11:00-11:10 / ЗАВСАРЛАГА

• 11:10-12:30 / SILENT PARTY

• 12:30-12:35 / ХААЛТ

• 01:00 / АВТОБУС БУЦАХ

Та бүхэн өөрийг тань илтгэх бичиг баримтаа мартаж болохгүй шүү :)

Мөн "Dress code: Semi casual / Formal" гэдгийг та дуулсан уу? Та өөрт тухтай, бас "зовиургүй" хувцсыг сонгон өмсөж ирээрэй. Өндөр өсгийтэй гуталтай оройжин бүжиглэхэд хэцүү байж магадгүй шүү дээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
1
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.