Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Яг түүн шиг” шоуны оролцогчид ЯГ ҮНЭНДЭЭ хэн шиг харагдсан бэ?

Шоуны тусгай дугаар өчигдөр цацагдсан.


Өчигдөр “Боловсрол” суваг телевиз албан ёсны фэйсбүүк хуудастаа “Яг түүн шиг” шоуны тусгай дугаарыг хүргэлээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарыг “Х-ТҮЦ” продакшны жүжигчид дуурайсан юм. 

“Энэ их бухимдалтай нийгмээс хэсэгхэн зуурч болтугай ангижирч хамтдаа хөгжилдөцгөөе” тайлбартай тус нэвтрүүлгийг хүмүүс өөр өөрсдийнхөөрөө хүлээн авч буй бололтой.

Харин тэд яг үнэндээ хэнтэй адилхан харагдсан бэ?

Хамгийн эхний оролцогч Х.Баттулга байлаа. Түүний дүрийг жүжигчин Аглуу дуурайсан. Хоолойны өнгө, хөдөлгөөн, хувцаслалт нь нэлээд төстэй болсон байв.

Яг үнэндээ тэрээр "Vanilla Sky" кинонд тоглосон Том Крузын багтай дүртэй тун төстэй болжээ.

Тэрээр Rita Oberoi дуучны "Jimmy Jimmy Aaja" дууг дуулсан.

Дараагийн оролцогч С.Ганбаатар байв. Жүжигчний хоолойны өнгө нэр дэвшигчтэй ялгахын аргагүй адилхан сонсогдсон. 

Яг үнэндээ тэр жүжигчин Баярмагнайтай ихэр мэт адилхан болжээ.

Царайны төрх нь Энх-Амгалан хааны шаазан дүртэй ч төстэй байв.

Тэрээр Нисванис хамтлагийн дуучин Энх-Амгаланг дуурайж, "Улаан хэрүүлч" дууг нь чадварлаг дуулж, шүүгчдээс чамгүй магтаал сонссон. 

Гэвч яг үнэндээ тэрээр УИХ-ын гишүүн, дуучин С.Жавхлан мэт харагдсан билээ.

Сүүлчийн оролцогч М.Энхболд байлаа. Түүний дүрийг жүжигчин Бархүү маш сайн гаргажээ.

Яг үнэндээ түүний үсний хагалалт, дээл, хөмсөг, уруул нь дуучин Адарсүрэн агсанг санагдуулсан юм.

Мөн япончуудын бүжиг, жүжигт ашигладаг багтай ч төстэй харагдана.

Тэрээр Тина Тюрнерийн дууг дуулж, ялагч болсон.

Яг үнэндээ "Дорноговь Симба" хамтлагийн гишүүнтэй тун төстэй харагдана лээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
8 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
9 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
38
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.