Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Анна Ахматовагийн “Сүүлчийн хундага”

Өнөөдөр Оросын их яруу найрагч Анна Андреевна Ахматовагийн төрсөн өдөр тохиож байна.


Өнөөдөр Оросын их яруу найрагч Анна Андреевна Ахматовагийн төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1889 онд Одесса хотноо мэндэлсэн юм. Бvх цаг vеийн хамгийн шилдэг эмэгтэй найрагчдын нэг гэгддэг тvvний уран бүтээлийг монголчууд сайн мэднэ. Анна Ахматовагийн “Сvvлчийн хvндага” шүлгийн монгол орчуулгуудыг толилуулья.

ПОСЛЕДНИЙ ТОСТ
Я пью за разоренный дом,
За злую жизнь мою,
За одиночество вдвоем,
И за тебя я пью,—
За ложь меня предавших губ,
За мертвый холод глаз,
За то, что мир жесток и груб,
За то, что Бог не спас.

М. Саранцэцэгийн орчуулга
Сүүлчийн хундага
Ханхайж хоосорсон гэрийнхээ төлөө
Хатуу ширүүн амьдралынхаа төлөө
Хоёулаа мөртлөө ганцаардлын төлөө
Хонгор чинийхээ ч төлөө би ууж байна
Хайхралгүй хуурсан уруулын чинь төлөө
Хайргүй хүйтэн харцны чинь төлөө
Амьдрал дэндүү энэрэлгүйн төлөө
Аз жаргалыг бурхан хайрлаагүйн төлөө
Би ууж байна.

Л.Дашнямын орчуулга:
Хоосорч хонхийсон орон гэрийнхээ төлөө,
Хорлонт зуунги амьдралын минь төлөө,
Хоёулаа суугаа хэрнээ ганцаардахын төлөө,
Хонгор минь чинийхээ төлөө энэ хундагыг өргөе өө.
Надаас урвасан хуурамч уруулын чинь төлөө,
Нас нь цөглөсөн хүйтэн харцны чинь төлөө,
Бурангуй бөгөөд хатуухан хорвоогийн төлөө,
Бурхан биднийг авраагүйн төлөө энэ хундагыг тогтооцгооё оо.

Д.Урианхайн орчуулга:
Байдгаа тонуулсан орон гэртээ харуусахын учир,
Бачим хохь амьдралдаа хорсохын учир,
Хоёулаа суугаа ч ганцаардахын учир,
Хонзогнож үнссэн уруулд мэхлэгдсэний учир,
Хохимой хүйтэн харцанд дагжихын учир,
Хорвоо хахир агаад гүжрийн учир,
Хотлыг аврагч Бурхан эс аварсны учир
Үнэнээ хэлэхэд
Үүрд чамайг дурсахын учир
Үгээ барж, сүүлчийн хундагаа хөнтөрье.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
2
5 цагийн өмнө
97 кг: Г.Ганхуяг олимпын эрхээ авч чадсангүй
3
6 цагийн өмнө
86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.