Хайх зүйлээ бичнэ үү

мин

4 аварга, 3 арслантай шинэ банцүкэ

2000 оны Хаврын тэмцээнээс хойш анх удаа 4 ёкозүна, 3 озэкитэй башё болох гэж байна.


Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 9-нд Нагоя хотод эхлэх Нагоя башёгийн банцүкэг өнөөдөр зарлалаа. Такаясү озэки цол хүртсэнээр 2000 оны Хаврын тэмцээнээс хойш анх удаа 4 ёкозүна, 3 озэкитэй башё болох гэж байна. Тэр үед ёкозүна Таканохана, Акэбоно, Мүсашимарү, Ваканохана, озэки Дэжима, Чиёотайкай, Таканонами нар барилдаж, Акэбоно 13 даван түрүүлж байв.

Шинэ банцүкэгээр Митакэүми сэкивакэд дэвшсэн бол манай Тамаваши 4 башё дараалан сэкивакэ цолтой барилдаж байна. Өнгөрсөн тэмцээнд 10 давсан Тамаваши Нагоя башёд 10-аас дээш давбал, ирэх намар озэки цолны төлөө анхны дайралтаа хийж болох юм. Озэки асан Котошёогикү комүсүбид уналаа. Озэки цолоо эргүүлэн авч чадаагүй ч санякү дээр тогтоод л байна. Шинэ банцүкэгээр шинэ макүчи бөх гарсангүй. Гүржийн Гагамарү тэргүүтэй 4 бөх дээд зиндаанд эргэн орж ирсэн.  
Хакүхо ёкозүна цолтой 60 дахь тэмцээндээ зодоглох гэж байгаа нь Чиёонофүжиг даван, түүхэнд 2-т бичигдэж эхэллээ. Китаноүмигийн аварга цолтой барилдсан 63 башёд дөхөж ирлээ. Мөн мэргэжлийн сүмод байгуулсан ялалтын тоогоор түүхэнд 1-т бичигдэж байгаа озэки Кайогийн 1047 даваанд хүрэхэд 11 даваа үлдээд байна. Ёкозүна Кисэносатод ч Нагояд эвдэхийг хүсч байгаа рекорд бий. Кисэ Нагояд 5 давахад дээд зиндаанд ялсан тоогоороо Таканоханаг давж, түүхэнд 7-д бичигдээд, 10 ялахад Мүсашимарүг ардаа орхиж, 707 даваагаар 6-д орох юм.

Дээд зиндаа

Зүүн

Цол

Баруун

Хакүхо

Ёкозүна

Харүмафүжи

Кисэносато

Ёкозүна

Какүрюү

Тэрүнофүжи

Озэки

Гоэйдо

Такаясү

Озэки

 

Тамаваши

Сэкивакэ

Митакэүми

     

Ёшиказэ

Комүсүби

Котошёогикү

Шёодай

Маэгашира 1

Такакэйшёо

Точиношин

М 2

Хокүтофүжи

Икиой

М 3

Эндо

Үра

М 4

Кагаяки

Чиёошёома

М 5

Точиоозан

Ичиножёо

М 6

Оношёо

Таканоива

М 7

Дайэйшёо

Аойяма

М 8

Ишиүра

Токүшёорюү

М 9

Окиноүми

Чиёотайрюү

М 10

Шёохозан

Чиёонокүни

М 11

Дайшёомарү

Араваши

М 12

Такэказэ

Такарафүжи

М 13

Соококүрай

Саданоүми

М 14

Котоюүки

Нишикиги

М 15

Чиёомарү

Гагамарү

М 16

 

       

Монгол бөхчүүд

Жюүрёо

Баруун 1 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар
З-3 Азүмарюү С.Тодбилэг
Б-6 Сэйро А.Өнөболд

Макүшита

Б-7 Дайшёохо Р.Шижирбаяр
З-10 Кирибаяма Б.Лхагвасүрэн
Б-23 Миторюү Б.Төрболд
З-24 Асахирюү Б.Дэнзэнсамбуу
Б-28 Гочёозан Д.Ууганбаатар
Б-33 Танэгашима Э.Энхманлай
З-34 Сакигакэ Я.Баттүшиг
Б-39 Кагамио Б.Нанжид
Б-59 Шёотэнро Д.Нямсүрэн

Санданмэ

Б-7 Саданохикари Д.Наранцогт

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
8
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.